“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Эрүүл Мэндийн Үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Сонирхсон
компаниуд нь дор дурдсан бүх 3-н ажлын цар хүрээ эсвэл хэсэгчлэн
тодорхой нэг ажлын цар хүрээнд сонирхлоо илэрхийлж болохыг анхаарна уу.
Ажлын цар хүрээ:
- Эмнэлгийн үйлчилгээ уурхайн талбарт үзүүлэх (Өмнговь аймгийн Ханбогд сум-д)
- Зохих хууль дүрэм, журам, стандард болон шаардлагуудын дагуу нийлүүлэх
- Тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн баг хамт олонтой байх
- Яаралтай тусламжийн үед хэрэглэх шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх
- Багадаа 5 жилийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх (уурхайн талбараас гадуур)
- Шаардлагатай үед өвчтөнг
уурхайн талбараас нүүлгэн шилжүүлэх - Эрүүл мэндийн нэмэлт
тусламж үйлчилгээг дараах байршлуудад үзүүлнэ:- Улаанбаатар хотод
- Олон улсад – байршил нь шаардлагын дагуу
- Олон улсын түвшинд эрүүл мэндийн үйлчилгээний хамтын ажиллагаа чухал байх
- Шаардлагатай эмчилгээ, эмчилгээ хийх газар, байршил, ложистик гэх мэт цогц
үйлчилгээ байх
Эрүүл мэндийн үзлэгийн үйлчилгээ (Улаанбаатар хотод)
- Зохих хууль дүрэм, журам,
стандард болон шаардлагуудын дагуу үйлчилгээ үзүүлэх - Эрүүл мэндийн үзлэгт ажилд
орохын өмнөх, урьдчилан сэргийлэх, хугацаат гэх мэт үзлэгүүд хамаарна. - Багадаа 5 жилийн эрүүл
мэндийн үзлэгийн үйлчилгээний туршлагатай байх
Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг
баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг
баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
(хуулбар)* - Эрүүл Мэнд, Аюулгүй
Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд
& журмууд (хуулбар)* - Бизнесийн ёс зүйн хэм
хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь
авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн
стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо,
худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар* - Сүүлийн 3 жилийн
аудитлагдсан санхүүгийн тайлан – 2018, 2019, 2020 (хуулбар)*
Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Компанийн Дүрэм, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл (хуулбар)*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
Ажлын цар хүрээнд
шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв хамааралтай бол
- Тусгай гэрчилгээ болон зөвшөөрлийн хуулбарууд*
- Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
хэрэг биш юм. - Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 06 сарын 14-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР