“Оюут кемп дээр фитнес спорт заалын өргөтгөлийг барих” тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Оюу толгой” ХХК-ийн уурхайн талбарт Оюут кемп дээр фитнес спорт заалын өргөтгөлийг барих” үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
]

Ажлын цар хүрээ:

Энэхүү
ажлын цар хүрээнд Ханган нийлүүлэгч нь “Оюу толгой” ХХК-ийн уурхайн
талбарт Оюут кемп дээр фитнес спорт заалын өргөтгөлийг батлагдсан
инженерийн зураг төслийн дагуу барьж байгуулан ашиглалтад өгөх ажил
хамрагдана.

Ханган нийлүүлэгч нь тухайн ажлын цар хүрээнд
хамрагдах ажлыг “Оюу толгой”-н уурхайн талбарт барилгын ажлыг
мэргэжилтэй болон мэргэжлийн ур чадвартай баг болон шаардлагатай тоног
төхөөрөмжөөр хийж гүйцэтгэнэ.

Дээрхи шаардлагыг хангах
туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор
дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Тусгай зөвшөөрөл (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.
    ] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*
Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой”
компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх
баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Тухайн төслийг хэрэгжүүлэх компанийн туршлага, мэргэжилтний талаар мэдээлэл ирүүлэх

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 06-р сарын 04-ний 15:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР