“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий компаниудыг “Нэхмэл бүтээгдэхүүн” ханган нийлүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ) ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ажлын цар хүрээ:
- “Оюу толгой” ХХК-ийн лого бүхий өвлийн зузаан малгай (1 размер)
- Өвлийн ороолт/хүзүүвч (1 размер)
- “Оюу толгой” ХХК-ийн лого бүхий зузаан, даавуун, шагайнаас дээгүүр урттай оймс (2 размер)
Ерөнхий шаардлага:
- Энэхүү
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган
нийлүүлэгчдэд хамааралтай болно. “Оюу толгой”-н Ханган нийлүүлэгчдийг
хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх
шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:- Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
- Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
- Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
- “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
- Өмнөговь
аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт зарлагдсанаас хойш Өмнөговь аймагт
бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг шаардлага хангахгүй гэж үзнэ.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил,
шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх
тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг
багтаасан байна.] (хуулбар); - Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
- Компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Тухайн
аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн засаг захиргаанд
бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг болохыг баталгаажуулсан “Аж ахуйн
нэгж”-ийн тодорхойлолт
*Хэрэв холбогдох бичиг баримтууд
сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн
мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн
ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт
- Түүхий
эдийн талаарх мэдээлэл болон түүхий эд нийлүүлэгч байгууллагын талаарх
танилцуулга, ямар харилцаатай талаарх мэдээлэл (гэрээ байгуулсан эсэх,
түншийн харилцаа г.м) - Үйлдвэрлэлийн хүчин чадал (тоног төхөөрөмж, ажиллах хүчин болон агуулахын багтаамж г.м)
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн
“Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 03-р сарын 19-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
хэрэг биш юм. - Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР