“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Өрмийн дээж агуулах, хадгалах хайрцаг нийлүүлэх тухай” ханган нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).
[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Оюу
Толгойн Геологийн хэлтсүүдийн гадаргуугийн болон гүний өрөмдлөгийн үйл
ажиллагаанд шаардлагатай өрмийн чөмгөн дээж агуулах хадгалах хайрцаг
нийлүүлэх
Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх шаардлагатай. Үүнд:
- Өрмийн дээж хадгалах хайрцаг
- Гараар зөөвөрлөх үед хайрцаг нь эргономикийн сайншийдэлтэй байх,
- Полипропиленээс (PP, хэт ягаан туяанаас хамгаалсан) эсвэл өөр хувилбараар хийсэн,
- Ил задгай талбайд Цельсийн-40~+40 хоорондох температурт,10-аас дээшжил хадгалах эдэлгээтэй байх,
- Хайрцаг тус бүр нь 50 кг хүртэл даацтай, дээр дээр нь давхарлан хураахад 1-2 тонн ачааг даах чадвартай,
- Нэг
дээжийн хайрцгийн хэмжээ ойролцоогоор 1000мм урт, 390мм өргөн, 68мм
өндөр, диаметр нь H, P, N, B үндсэн стандартын дагуу байна, - Жилд ойролцоогоор 10,000 ~ 40,000 ш хэрэглээтэй
- Төрөл:
- H төрлийн 1 дээжийн хайрцаг 3.2-3.6m HQ чөмгөн дээж агуулна,
- P төрлийн 1 дээжийн хайрцаг 2.4-2.8m PQ чөмгөн дээж агуулна,
- N төрлийн 1 дээжийн хайрцаг 3.8-4.2m NQ чөмгөн дээж агуулна,
- B төрлийн 1 дээжийн хайрцаг 4.4-5.2m BQ чөмгөн дээж агуулна,
- Дагалдах хэрэгсэлүүд
- Дээж хайрцгийн таг болон тагны түгжигч
- Тухайн төрлийн хайрцагт тохирох шоо / тэмдэглэгч
- Дээжийн хайрцгийн холбогч резин
- Тэмдэглэгээний хөнгөн цагаан ялтас / пайз
Дараах шаардлага хангасан тохиолдолд давуу тал гэж үзнэ:
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн хүчин чадалтай байх
- Монгол улсад импортоор оруулж ирж байсан нотолгоо бүхий туршлагатай байх
- Монгол улсад үйлдвэрлэх хэрэгжихүйц бизнес хөгжлийн төлөвлөгөөтэй байх
Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл,
бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
*
Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу” толгой
компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ
хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Санал
болгох бүтээгдэхүүний мэдээлэл, (брошур, техникийн үзүүлэлт,
тодорхойлолт, чанарын гэрчилгээ, баталгаат хугацаа, үйлдвэрлэгчийн
мэдээлэл) - Санал болгож буй бүтээгдэхүүний албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээ.
- Ажлын цар хүрээтэй холбоотой туршлага, харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 04-р сарын 9-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
хэрэг биш юм. - Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР