Түлшний банк сэргээн засварлах

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Түлшний банк сэргээн засварлах” тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
]

Ажлын цар хүрээний тухай:

“Оюу
толгой” компани нь өөрийн ил уурхайн үйл ажилагаанд олон тооны хүнд
даацийн болон туслах хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашигладаг.

Уурхайн
зориулалттай тоног төхөөрөмжийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт болон
засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхийн тулд, түлшний банк сэргээн
засварлах чадвартай, туршлага бүхий үйлчилгээ үзүүлэгчийг сонгон
шалгаруулахаар төлөвлөжбайна.

Үйлчилгээ үзүүлэгч нь доорхи төрлийн түлшний банк засварлана:

  • Komatsu 930E-4SE Fuel tank
  • CAT6060 Fuel tank
  • Liebherr R9400 Fuel tank
  • Шаардлагатай тохиолдолд бусад тоног төхөөрөмжийн түлшний банк

Нийтлэг эвдрэл, засварын төрөл:

  • Цууралт
  • Эвдрэл, гэмтэл
  • Зэврэлт
  • Цүлхийлт

Түлшний банк засварлахад тавигдах шаардлага:

  • Үйлчилгээ үзүүлэгч нь Улаанбаатар хот эсвэл Өмнөговь аймагт шаардлага хангасан засварын төвтэй байна
  • Үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай сургалтад хамрагдсан мэргэшсэн инженер техникийн ажилчидтай байна
  • Үйлчилгээ үзүүлэгч нь түлшний банк сэргээн засварлах үйлчилгээ үзүүлж байсан туршлага, чадвартай байх
  • Засварын
    үйлчилгээг олон улсын зохих чанар, стандартын түвшинд нийцүүлэн,
    үйлдвэрлэгчээс гаргасан засварын стандартын дагуу гүйцэтгэх
  • Үл эвдэх cорил гүйцэтгэх ажилтан 2-р зэргийн сертификаттай байх
  • Эвдрэлтэй эд анги дээр хийсэн тайлан (эвдрэлийн үндсэн шалтгаан) гаргах
  • Эвдрэлийн тайланд “Үл эвдэх cорил”-ийн тайланг хавсаргана
  • Засвар үйлчилгээг тогтсон хугацаанд гүйцэтгэх
  • Өндөр даралттай ус, элсэн буугаар сайтар цэвэрлэж цууралт шалгах
  • Үл эвдэх cорил хийх
  • Даралтат хийгээр тестлэх,
  • Эвдрэлийг засварлах
  • Даралтат хийгээр шалгасны дараа үл эвдэх cорил гүйцэтгэх
  • Банкны дотор болон гадаргууг будах /Шаардлагатай бол/
  • Засварласан эд анги нийлүүлэхээс өмнө Үл эвдэх cорил болон хяналт, сорил шалгалтын тайлан гаргах
  • Засварлагдсан бүх эд ангид баталгаат хугацаа шаардагдах бөгөөд баталгаат хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах

Засварын төвд тавигдах шаардлага:

  • Засварын төв шаардлагатай бүх засварын багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон байх
  • Хангалттай гэрэлтүүлэг, дулаалга, агааржуулалтын системээр хангагдсан байх
  • Тоос болон чийгнээсхамгаалагдсан байх
  • Засварын төв нь зохион байгуулалт сайтай, аюулгүйн тэмдэг тэмдэглээ байрлуулсан байх
  • Өргөх тоног төхөөрөмж болон цахилгаан тоног төхөөрөмж нь мэргэжлийн байгууллагаар бүртгэгдэж, гэрчилгээжсэн байх
  • Хэмжилтийн, даралтын багаж хэрэгсэлүүд нь тогтсон хуваарийн дагуу үзлэг баталгаажуулалт хийгдсэн байх
  • Үл эвдэх сорил, гагнуурын болон будгийн ажил гүйцэтгэх журамтай байх

Дээрхи
шаардлагыг хангах туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн
цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ
үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
  • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч

*
– Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой
компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ
хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд:

  • Компанийнтанилцуулга
    (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавхи, туршлага,
    мэргэжлийн инженер техникийн ажилчдын мэдээллийг агуулсан байна)
  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлагатайг батлах бичиг баримтууд
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Засварын төвийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
  • Ажиллах хүн хүчний мэргэжлийн туршлага болон ур чадварын мэдээлэл

Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 02-р сарын 09-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР