Хоёрдогч тэсэлгээний бүтээгдэхүүн ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай
компаниудыг “Хоёрдогч тэсэлгээний бүтээгдэхүүн” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхолоо ирүүлэхийг урьж байна

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэх
ийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Оюу
Толгойн далд уурхайн Панел 0-ын бүтээн байгуулалт нь сүүлчийн шатандаа
явж байгаа бөгөөд хүдэр буулгуур тэсэлгээг 2021 оны 10-р сараас эхлэх
төлөвлөгөөтэй байгаа. Хүдэр буулгуур тэсэлгээнээс гарсан овор ихтэй
чулууг бутлуур луу тээвэрлэхэд тохиромжтой хэмжээнд нэмж бутлах хэрэгтэй
болох ба энэхүү ОСИХ нь овор ихтэй чулууг бутлах, хүдэр буулгуур дахь
гацалтыг зайлуулах зорилгоор хэрэглэгдэх хоёрдогч тэсэлгээний
бүтээгдэхүүнийг нийлүүлэхтэй холбоотой болно.

Бүтээгдэхүүний шаардлагын талаар доорхоос харна уу:

  • Бүтээгдэхүүн нь өөр өөр хэмжээтэй чулууг бутлахад зориулагдсан төрөл бүрийн хэмжээтэй байж болно (30g-500g),
  • Бүтээгдэхүүн нь Jumbo өрөмдлөгөөр гаргасан нүхэнд хэрэглэхэд тохиромжтой байх (45mm-64mm),
  • Бүтээгдэхүүнийг
    хоёрдогч бутлуурын зорилгоор ашиглах үед хоргүй хий ялгаруулдаг байх
    шаардлагатай ба ингэснээр ээлжийн дундуур бүтээгдэхүүнийг хэрэглэх
    боломжтой болно. Бүтээгдэхүүнийг хэрэглэх үед хүчил төрөгчийн баланс нь
    эерэг хариу үйлчлэл үзүүлдэг байх шаардлагатай,
  • Бүтээгдэхүүн нь 1 Amp-с дээш нэг агшинд өдөөгчтэй байх шаардлагатай,
  • Бүтээгдэхүүнийг 50м-с бага тусгаарласан талбайд чулууг бутлахаар хэрэглэх боломжтой байх,
  • Бүтээгдэхүүнийг нүхэнд хэрэглэх үед аль нэг эсвэл хоёр талаас нь түгжих боломжтой эсвэл өөрөө түгжих боломжтой байх,
  • Нийлүүлэгч нь санал болгосон бүтээгдэхүүнтэй хамт (15м-с доошгүй) урт толгой утас нийлүүлэх боломжтой байх,
  • Нийлүүлэгч нь Компаниас заасан тоо хэмжээгээр хоёрдогч тэсэлгээний бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой байх,
  • Шинэ,
    дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн санал болгосон тохиолдолд Компани нь
    их хэмжээгээр худалдан авахаас өмнө бүтээгдэхүүний үзүүлэлтийг магадлах
    туршилтаар бага хэмжээгээр захиалан авах боломжтой,
  • Нийлүүлэгч нь нийлүүлэлттэй холбоотой техникийн үйлчилгээг үзүүлэх боломжтой байх.

Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан
мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.
    ] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн
“Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт
бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга,
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт, хэрэв байгаа бол,
  • Ажлын цар хүрээтэй холбоотой бүтээгдэхүүний мэдээлэл,
  • Бүтээгдэхүүн үзүүлэлтийн талаар мэдээлэл (хэрэглэхэд гардаг хийны төрөл болон хэмжээ),
  • Бүтээгдэхүүний ХАЛМ,

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 11-р сарын 09-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР