“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Арга хэмжээ болон Энтертайнмент үйл ажиллагаа зохион байгуулах үйлчилгээ ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь “Оюу толгой” компанид “Арга хэмжээ болон Энтертайнмент үйл ажиллагаа зохион байгуулах” доор дурдсан ажлын хамрах цар хүрээ бүхий үйлчилгээг ханган нийлүүлэх ба ажлын хамрах цар хүрээ үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
Үйлчилгээний хамрах цар хүрээ:
- Компанийн арга хэмжээ, ойн баяр, ажилчдын шинэ жил, тусгай арга хэмжээ, тусгай (VIP) хүлээн авалт, шагнал гардуулах ёслол, гадна, дотор хүлээн авалт болон дагалдах тайз засал тохижилтын үйлчилгээ болон бусад катеринг, аюулгүй байдал, яаралтай тусламжийн үйлчилгээ, төрөл бүрийн хэвлэлийн ажлууд, Энтертайнмент үйлчилгээ буюу хамтлаг, дуучдыг гэрээлэн ажиллуулах гэх мэт үйлчилгээ
- Арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн түрээс, ашиглалтын үйлчилгээ
- Сурталчилгаа, чимэглэл, мэдээлэл хүргэх зорилгоор төрөл бүрийн орчны төсөөлөл бүхий загвар, сэлбэг хэрэгсэл тоног төхөөрөмжийн макетны дизайн гаргах, нийлүүлэх болон суурилуулах үйлчилгээ
- Шаардагдах нөөц
- Сургагдсан туршлагатай, мэргэшсэн баг, ажиллах хүчин, удирдлагын баг
- Арга хэмжээ зохион байгуулахад шаардлагатай тоног, төхөөрөмж
- Туслан гүйцэтгэгч байгууллагын жагсаалт (хэрэв байгаа бол)
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
- Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи хэл дээр бэлтгэн цахим хэлбэрээр “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” -ийн НЭР болон ДУГААР бүхий гарчигтайгаар “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 08-р сарын 31-ний 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Уг ОСИХ -той холбоотой мэдээлэл өгөх уулзалт доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд suppliersessions@ot.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү.
- Мэдээллийн уулзалтын талаарх дэлгэрэнгүй хувиарийг бүртгүүлсэн оролцогчдод suppliersessions@ot.mn хаягаар эргэн мэдэгдэх болно.
Хаана |
Хэзээ |
Мэдээлэл өгөх уулзалтын бүртгэл дуусах хугацаа |
Бүртгэл хийх хаяг |
Улаанбаатар |
2021 оны 8-р сарын 25-ны өдрийн 2 цагт |
2021 оны 8-р сарын 24-ний 6 цаг |
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР