“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай
компаниудыг “ЭМААБОХХ (Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа, Байгаль Орчин,
Хуулийн Хэрэгжилт) ба Өндөр эрсдэлийн сургалт үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Дараахь
өндөр эрсдэлийн сургалтуудыг Оюу толгойн Уурхайн талбарт зохион
байгуулж явуулах ба үүнд бүртгэл, зохицуулалт болон сургалтыг хүргэх
зэрэг үйлчилгээнүүд нь багтана:
ЭМААБОХХ-ийн сургалтууд:
- Дараахь
өндөр эрсдэлийн сургалтуудыг зохион байгуулж явуулах ба үүнд бүртгэл,
зохицуулалт болон сургалтыг хүргэх зэрэг үйлчилгээнүүд нь багтана: - OT Ажлын Өмнөх Аюул Эрсдэлийн Үнэлгээ
- OT Ноцтой Эрсдэлийн сургалтууд
- OT Тусгаарлалтын сургалтууд
- OT Галын аюулгүй байдал
- OT Ажлын Зөвшөөрөл Олгогч
- OT Ажлийн Стандарт Журам Боловсруулах
- OT 1-р Түвшний Ослын Удирдлага
- OT Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Сургалтууд
- OT Алжаал Ядаргааны Эрсдэлийн Удирдлага Сургалтууд
- ОТ Эрсдэлийг Үзүүлэн Таниулах Сургалтууд
- ОТ Аюулыг Таниулах Төвийн Танилцуулга
Өндөр эрсдэлийн сургалтууд:
- OT Өндөрт аюулгүй ажиллах сургалтууд,
- OT Өндрийн ажлын хэрэгсэл шалгагч,
- OT Хязгаарлагдмал орчинд аюулгүй ажиллах,
- OT Өндөр хэмийн ажлууд,
- OT Агаарын найрлага хянан шалгагч,
- OT Бамп тест (Агаарын найрлага шалгагч багажны хэвийн ажиллагааг шалгах),
- OT Ухалт малталт ба нэвтлэлт,
- OT Барилгын шат (Анхан ба дунд шат),
- OT Оосорлогч дохиочин
- OT Сэрээт ачигчийн оператор
- OT Телехандлерын оператор
- OT Сагстай өргөгчийн оператор
- OT Манипуляторт краны оператор
- OT Гүүрэн краны оператор
- ЭМААБОХХ болон Өндөр эрсдэлийн бусад шинэ сургалтууд
Бүх сургалтууд ХАБЭА-ийн хуулинд болон ОТ Аюулгүй ажиллагааны стандартад
нийцсэн байна.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө
доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
байна.] (хуулбар* - Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн
“Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт
бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Тусгай зөвшөөрөл /хуулбар/
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 09-р сарын 15-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
хэрэг биш юм. - Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР