Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу Толгойн уурхайн хаягдлын сан-2 ТЭЗҮ хийх үйлчилгээ

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай
компаниудыг “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу Толгойн уурхайн
хаягдалын сан-2 ТЭЗҮ (техник эдийн засгийн үндэслэл) хийх үйлчилгээ””
үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу
толгой компанийн Хаягдал Агуулах Байгууламж (ХАБ) нь хаях хаягдлыг
агуулах багтаамжтай байх хэрэгтэй. Хаягдлын сан 1 (ХС-1) нь 2023 онд
эцсийн өндөржилтөндөө хүрэх тул хаягдлын сангийн өргөтгөлийг (ХС2) 2023
онд комиссод өгч, хаягдал хуримтлуулж эхлэх хэрэгтэй байна. ХС2 нь
ХС1-ийн хойд зүгт байрлах бөгөөд ХС1-ийн Хойд Далан нь дотоод байгууламж
болж хувирна. Тийм учраас ТС1-ийн далангийн доод ирмэгт одоо байгаа дэд
бүтцийн байгууламжуудыг нүүлгэх (шилжүүлэх) шаардлагатай болж магадгүй.
Энэхүү төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу
толгойн Уурхайн шинээр баригдах хаягдлын байгууламж -2 ийн ТЭЗҮ (техник
эдийн засгийн үндэслэл) хийх.

Ханган нийлүүлэгч нь тухайн ажилд шаардлагатай бүх үйлчилгээг үзүүлж, материалыг нийлүүлнэ. Үүнд:

  • Ханган
    нийлүүлэгч нь Оюу толгой ХХК-ийн шинээр барих Хаягдлын сан 2 болон
    холбогдох дэд бүтэц байгуулах урьдчилсан болон техник эдийн засгийн
    үндэслэлийг боловсруулж өгнө.
  • Олон улсын инженерингийн зөвлөх компани дотоодын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компанитай хамтарч оролцохыг илүүд үзнэ
  • Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү

Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан
мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Тусгай зөвшөөрөл (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.
    ] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн
“Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт
бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Төсөлийн гол чухалалбан тушаал дээр ажиллах ажиллагсадын намтар, тухайн салбарт ажилласан туршлага
  • Шаардлагатай байгаа ажлыг хийж гүйцэтгэх өөрийн чадавхийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 09-р сарын 04-ний 15:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР