Ил уурхайн хуваарьт маркшейдрийн хэмжилтийн болон дата/мэдээлэл боловсруулалтын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Ил уурхайн хуваарьт маркшейдрийн хэмжилтийн үйлчилгээ болон дата/мэдээлэл боловсруулалтын үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
]

Ажлын цар хүрээний тухай:

Уг
ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон ханган нийлүүлэгч нь Оюу Толгой компанийн
эзэмшдэг лицензүүдийн хүрээнд хийгдэх ил уурхай болон хаягдал хадгалах
байгууламжийн хуваарьт маркшейдрийн хэмжилт болон дата боловсруулах
үйлчилгээ үзүүлэх юм.

  • Дараах маркшейдрийн хэмжилтүүд болон дата боловсруулалтуудыг хийж гүйцэтгэнэ:
    • Хаягдал хадгалах байгууламжийн барилгын (ХХБ) ахилтуудыг Дроноор хэмжиж, боловсруулалтыг програмд хийх.
    • Хаягдлын овоолгын ахилтуудыг GPS ашиглан хэмжилт хийн, програм дээр боловсруулалтыг хийх
    • Буталсан хайргын овоолгыг GPS-ээр хэмжиж, эзлэхүүнийг бодох
    • Хаягдал хадгалах байгууламжийн усны төвшинг электрон тахеометерээр хэмжиж тайлан боловсруулах
    • Хаягдал
      хадгалах байгууламжийн барилгын газар шорооны ажлын өдөр тутмын хэмжилт
      GPS-ээр хийх, дизайны чиглэлийн гадаслалт болон үйл ажиллагааны багт
      маркшейдрийн дэмжлэг үзүүлэх
    • Хаягдал хадгалах байгууламжийн тусгаарлах далангуудын өргөн, өндөр болон чиглэлийг GPS-ээр хэмжин гадаслах
    • Хаягдал
      хадгалах байгууламжийн барилгын чулуун дүүргэлт буюу үндсэн хананы
      өсгөлтийн өргөн, өндөр болон чиглэлийг GPS-ээр хэмжин гадаслах
    • Уурхайн
      маркшейдэрийн багт шаардлагатай үед уурхайн овоолгуудын, ХХБ-ийн дизайн
      хүрээ гадаслах болон бодит ахилт хэмжих зэрэг дэмжлэг үзүүлэх
  • ХХБ-ийн усны төвшингийн тайлан бэлдэх, хэмжилтийн тайлан гаргах
  • Жилийн
    уурхайн уулын ажлын тайлангийн зургийн стандартыг хангахад Уурхайн
    зөвшөөрөл хариуцсан ахлах инженерт дэмжлэг үзүүлэн ажиллах
  • GPS болон Дрон хэмжилтийн алдаа, дата боловсруулалтын алдаа гарах эрсдэлийг хянах аргачлал болон QA/QC тайлан бэлдэх

Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан
мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Геодезийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (хуулбар) – заавал шаардлагатай
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.]
    (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн
“Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт
бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • ОТ
    талбай дээр ажил гүйцэтгэх инженер техникийн ажилчдын шаардагдсан
    туршлага болон мэдлэгийг харуулсан маркшейдрүүдийн ажлын туршлагын түүх
    болон CV, ажил гүйцэтгэхэд шаардагдсан програмууд болох i-site болон
    Minesight дээр ажиллаж байсан туршлага байвал сайн ба, уг программууд
    дээр гүйцэтгэж байсан ажлын туршлагын түүх (доод тал нь 3 хүний)
  • Уурхайн маркшейдрийн хэмжилт хийх болон QA/QC хийх техникийн журмууд болон аргачлалууд (хуулбар)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 09-р сарын 16-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР