Дотоодын төвлөрсөн ложистик үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай
компаниудыг “Дотоодын төвлөрсөн ложистик үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
.]

Ажлын цар хүрээний тухай:

Ханган
нийлүүлэгч нь “Улаанбаатар-Оюу Толгой уурхай болон бусад чиглэлд доор
дурьдсан ложистик үйлчилгээг үзүүлэх ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Дотоодын тээвэрлэлтийн үйлчилгээ ханган нийлүүлэх
    • Энгийн ачааны тээвэрлэлт, дотоод хүргэлт
    • Овор ихтэй тоног төхөөрөмж болон сэлбэгүүд
    • Түргэн муудах ачааны тээвэрлэлт
    • Химийн болон аюултай ачаа
    • Температурын хяналттай тээвэрлэх ачаанууд гэх мэт
  • Ачаа хүлээн авах, дамжин өнгөрүүлэх төв
    • Ачаа хүлээн авах, шалгах
    • Ачаа хадгалалт, агуулах дотор болон гадна
    • Ачааг баглаж нэгтгэх, ачих
    • Баглаа боодлын сайжруулалт гэх мэт
  • Гаалийн зуучлалын үйлчилгээ
    • Экспорт, импортын гаалийн зуучлалын үйлчилгээ
    • Гаалийн зуучлалын бусад үйлчилгээ гэх мэт
      • Шаардагдах зөвшөөрөл, шинжилгээний хариу авах
      • Бусад

Шаардагдах тоног төхөөрөмж, боловсон хүчин:

  • Тоног төхөөрөмж
    • 20/40 тонн контейнер
    • Задгай ачаа тээвэрлэх ачааны машин
      • 1 тонн, 5 тонн, 10 тонн, 40 тоннын даацтай байх
    • Овор, хэмжээ ихтэй барааг тээвэрлэхэд зориулсан нам тавцант чиргүүл
    • Температурын хяналттай ачааг тээвэрлэхэд зориулсан ачааны машин
    • Хөдөлгөөнт кран
    • Сэрээт өргөгч
      • Бүх тоног төхөөрөмжүүд үзлэг оношилгоонд хамрагдсан байх
  • Зориулалтын агуулахын талбайтай байх
    • хамгийн багадаа дотор 1500m2, гадаа 1000m2, ачилт буулгалтын 2000m2 тус тус талбайтай байх
    • Ачилт буулгалтын тавцан
  • Сургагдсан туршлагатай, мэргэшсэн баг, ажиллах хүчин, удирдлагын баг

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн
“Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт
бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Ажлын цар хүрээг тодорхойлох бизнес төлөвлөгөө, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
  • Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад нэмэлт бичиг баримтууд

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 08-р сарын 03-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР