Уурхайн цогцолборт хийн компрессор төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай
компаниудыг “Хийн компрессор төхөөрөмжийн засвар үйлчилгээ” үзүүлэх
тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний
шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
]

Ажлын цар хүрээний тухай:

  • Хийн
    компрессортой холбоотой бүх төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг болон
    засвар үйлчилгээг үзүүлнэ (компрессор нь тасралтгүй ажиллагаатай байх
    ёстой)
  • Үйлчилгээ үзүүлэх компани нь Уурхайн цогцолборт бүх хийн
    компрессортой холбоотой тоног төхөөрөмжүүд дээр тогтмол урьдчилсан
    засвар үйлчилгээний хуваарь гаргаж өгнө, мэргэжлийн ажиллах хүчээр
    хангана
  • Үйлчилгээ үзүүлэгч компани нь мэргэжлийн өндөр төвшний
    ажиллах хүчнийг нийлүүлнэ (мэргэжлийн боловсон хүчний анкет болон
    мэргэжлийн ур чадварын гэрчилгээг хавсаргасан байна)
  • Шаардлагатай ажиллах хүчний тоо: 6+1, ажлын ростер 14/7.
  • Ажлын
    талбар – Oюу толгой Уурхайн цогцолборт: Баяжуулах, HME засварын газар,
    CHР зэрэг компрессор төхөөрөмж ашигладаг бүх хэлтэс газруудад хүрч
    ажиллана.

Туршлагатай, сонирхсон ханган
нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг
баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.
    ] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв
холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн
“Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт
бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Мэргэжлийн ур чадварын гэрчилгээ
  • Мэргэжлийн боловсон хүчний анкет

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 06-р сарын 29-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР