Харилцагч болон хайлах үйлдвэрээс буцаж ирэх Зэсийн баяжмалын дээжинд химийн шинжилгээ хийж гүйцэтгэх лабораторийн үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Харилцагч, Хайлах Үйлдвэрээс буцаж ирэх Зэсийн Баяжмалын Дээжинд Химийн Шинжилгээ хийх” үйлчилгээ ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох
сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат
бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх
сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр
байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм
]

Ажлын цар хүрээ:

Aжил, үйлчилгээг ханган нийлүүлэгч дараах дээжүүдэд химийн шинжилгээ гүйцэтгэх шаардлагатай ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй:

  1. Ажлын цар хүрээ
    1. Үндсэн: Харилцагч, хайлах үйлдвэр дээр авагдсан зэсийн баяжмалын дээжинд;
    2. Нэмэлтээр, хэрэв шаардлага гарвал:
      1. Баяжуулах үйлдвэрийн дотоод урсгалын дээжүүдэд технологийн удирдлага, хяналтын зорилгоор;
      2. Өөр бусад хүдрийн болон бүтээгдэхүүний дээжүүд: туршилтын ажил, үйлдвэрийн сорьцлолт хяналтын дээжүүд
  2. Арга аргачлал
    1. Нойтон химийн эзэлхүүний титр, дөлийн – Атом шингээлтийн
      спектрометр, эсвэл дөлийн ба жингийн (шаардлагатай бол бусад төрлийн
      ICP, XRF, ISE гэх мэт арга байж болно). Голлох элементүүдэд:

      1. Төлбөр төлөгдөх:
        1. Зэс (Cu)
        2. Алт (Au)
        3. Мөнгө (Ag)
      2. Торгуулын болон хорт хольцууд:
        1. Фтор (F), Хүнцэл (As) шаардлагатай тохиолдолд, нэмэлтээр Мөнгөн ус (Hg), Хар тугалга (Pb), Хлор (Cl) гэх мэт.
    2. Бүх
      шинжилгээ зэс, алт болон мөнгөний хувьд худалдааны баяжмалд хийгдэх
      арга аргачлалын дагуу шаардагдах давталтын тоотой гүйцэтгэгдэх ба фтор,
      хүнцэлийн хувьд ердийн арга аргачлалаар гүйцэтгэж болно.

Туршлагатай,
сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл,
бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү
    баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга
    хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш
    байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан
    байна.
    ] (хуулбар*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой”
компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх
баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Тусгай зөвшөөрлүүд
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга.
  • Лабораторийн металын агуулга тодорхойлоход шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалт
  • Монгол улсын стандартын дагуу химийн хаягдал устгах төлөвлөгөө
  • Лаборатори ба түүний салбар байгууллага нь ISO/IEC 17025 сертификат хангасан нотолгоо
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 06-р сарын 03-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн
    авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг
    бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа
    хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР