“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Хөргөлтийн радиатор болон тосны хөргүүр сэргээн засварлах” тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Оюу толгой компани нь өөрийн ил уурхайн үйл ажиллагаанд олон тооны хүнд даацын болон туслах хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашигладаг.
Уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт болон засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхийн тулд, хөргөлтийн радиатор болон тосны хөргүүр сэргээн засварлах чадвартай туршлагатай үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөжбайна.
Үйлчилгээ үзүүлэгч нь доорх төрлийн засварын үйлчилгээ үзүүлэх бөгөөд дурдсан шаардлагуудын хангасан байна. Үүнд:
- Олон төрлийн хөргөлтийн радиатор болон тосны хөргүүрийн их засварыг үйлдвэрлэгчээс зааварласан засварын стандартын дагуу чанартай гүйцэтгэх
- Mesabi, CAT, Komatsu, Liebherr зэрэг үйлдвэрлэгчийн хөргөлтийн радиатор болон тосны хөргүүрийн их засварыг гүйцэтгэнэ.
- Үйлчилгээ үзүүлэгч нь Улаанбаатар хот эсвэл Өмнөговь аймагт шаардлага хангасан засварын төвтэй байна
- Үйлчилгээ үзүүлэгч нь шаардлагатай сургалтад хамрагдсан мэргэшсэн инженер техникийн ажилчидтай байна
- Сэргээн засварлалтын ажилд шаардлагатай оригинал эд анги, материалын нөөц бүрдүүлэх
- Мөн хөргөлтийн радиатор болон тосны хөргүүрийн их засварт болон засварын төвд тавигдах бусад шаардлагыг хангасан байна.
Хөргөлтийн радиатор болон тосны хөргүүрийн их засварт тавигдах шаардлага:
- Үйлчилгээ үзүүлэгч нь хөргөлтийн радиатор болон тосны хөргүүр сэргээн засварлах үйлчилгээ үзүүлж байсан туршлага, чадвартай байх
- Засварын үйлчилгээг олон улсын зохих чанар, стандартын түвшин нийцүүлэн, үйлдвэрлэгчээс засварын стандартын дагуу гүйцэтгэх
- Радиатор болон тосны хөргүүрийн задаргаа хийх болон эвдрэлийг тодорхойлохдоо үйлдвэрлэгчээс заасан стандарт дүрэм журмын дагуу гүйцэтгэнэ.
- Эвдрэлтэй эд анги дээр хийсэн тайлан (эвдрэлийн үндсэн шалгаан) гаргах
- Их засварын ажлыг товлосон хугацаанд гүйцэтгэх
- Засвар үйлчилгээг үйлдвэрлэгчээс тогтоосон засварын стандартын дагуу чанартай гүйцэтгэх
- Үл эвдэх cорил гүйцэтгэх ажилтан 2-р зэргийн сертификаттай байх
- Засварласан радиатор болон тосны хөргүүрийн нийлүүлэхээс өмнө эд ангийн бүрэн ажиллагаатайг бататгах угсралт болон хяналт, сорил шалгалтын тайлан гаргах
- Засварлагдсан бүх эд ангид баталгаат шаардагдах бөгөөд баталгаат хугацаанд гарсан эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах
Засварын төвд тавигдах шаардлага:
- Засварын төв шаардлагатай бүх засварын багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон байх
- Хангалттай гэрэлтүүлэг, дулаалга, агааржуулалтын системээр хангагдсан, тоос болон чийгээсхамгаалагдсан байх
- Гүүрэн кран суурилагдсан байх
- Засварын төв нь зохион байгуулалт сайтай, аюулгүйн тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байх
- Өргөх тоног төхөөрөмжүүд болон Цахилгаан тоног төхөөрөмж нь мэргэжлийн байгууллагаар бүртгэгдэж, гэрчилгээжүүлсэн байх
- Өндөр даралтын багаж хэрэгслүүд нь тогтсон хуваарийн дагуу үзлэг баталгаажуулалт хийгдсэн байх
- Эд анги задлах, угсрах, шалгах, будах болон баглаж бэлдэх хэсгүүдтэй байх
- Сэлбэг эд анги хадгалах агуулахтай байх
- Үл эвдэх сорил, гагнуурын болон будгийн ажил гүйцэтгэх журамтай байх
Дээрхи шаардлагыг хангах туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлагатайг батлах бичиг баримтууд
- Компанийнтанилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавх, туршлага, мэргэжлийн инженер техникийн ажилчдын мэдээллийг агуулсан байна)
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Засварын төв болон агуулахын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Ажиллах хүн хүчний мэргэжлийн туршлага болон ур чадварын мэдээлэл
- Дистрибьютор, худалдаа үйлчилгээний төлөөлөгчийн гэрчилгээ
Сонирхсон ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 04-р сарын 02-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР