“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу толгойн Уурхайн кемпийн дулаан болон хэрэглээний халуун хүйтэн усны шугам хоолойг шинэчлэх” үйлчилгээ үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Энэхүү төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу толгойн Уурхайн кемп дэхь далд уурхайн Босоо ам 1 болон Босоо ам 2 хоорондох 1км халаалтын шугам хоолойг суурилуулах, мөн Оюут2 кемп болон Оюут Барны орчмын халаалтын, хэрэглээний халуун хүйтэн усны болон гал унтраах системийн усны шугам хоолойг шинэчлэх ажлууд хийгдэнэ.
Ханган нийлүүлэгч нь тухайн ажилд шаардлагатай бүх үйлчилгээг үзүүлж, материалыг нийлүүлнэ. Үүнд:
- Халаалтын өгөх шугам (хуучин шугамыг зайлуулах, шинийг суурилуулах)
- Халаалтын буцах шугам (хуучин шугамыг зайлуулах, шинийг суурилуулах)
- Хэрэглээний халуун усны өгөх шугам (хуучин шугамыг зайлуулах, шинийг суурилуулах)
- Хэрэглээний халуун усны буцах шугам (хуучин шугамыг зайлуулах, шинийг суурилуулах)
- Хэрэглээний хүйтэн усны буцах шугам (хуучин шугамыг зайлуулах, шинийг суурилуулах)
- Гал унтраах системийн усны шугам хоолой
- Хөрсний шинжилгээ
- Улаан шугам татах гэх мэт.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Тусгай зөвшөөрөл (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Өөрийн санал болгож буй тухайн ажлыг гүйцэтгэх болон аргачлал технологи
- Тухайн төслийг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт, төслийн менежментийн компани, туслан гүйцэтгэгч гэх мэт.
- Төсөлд ашиглах техник тоног төхөөрөмжийн мэдээлэл. Үүнд: бүртгэл, загвар, он, хууль ёсны эзэмшигч, одоогийн байгаа байдал гэх мэт.
- Төслийн гол чухалалбан тушаал дээр ажиллах ажиллгсадын намтар, тухайн салбарт ажилласан туршлага
- Шаардлагатай байгаа ажлыг хийж гүйцэтгэх өөрийн чадавхын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2020 оны 04-р сарын 13-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР