“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Хүнд даацын домкрат” ханган нийлүүлэх тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх шаардлагатай. Үүнд:
- Хүнд машин механизмын дугуй засварын цехэд ашиглагдах 175тонн, 150тонн болон 80тонны даацтай домкратуудыг дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлэх:
- 175тонны дугуйтай, хийн ажиллагаатай домкратыг ачааг тогтоох түгжээ цагиргуудын хамт
- 150тонны дугуйтай, хийн ажиллагаатай домкратыг ачаа тогтоох түгжээ цагиргуудын хамт
- 150тонны дугуйтай, хийн ажиллагаатай, нам домкратыг ачаа тогтоох түгжээ цагиргууд болон өндөрлөгч багцын хамт
- 80тонны дугуйтай, хийн ажиллагаатай, нам домкратыг ачаа тогтоох түгжээ цагиргууд болон өндөрлөгчийн хамт
- Хүнд даацын домкрат нь аж үйлдвэрийн салбарын стандартад нийцсэн, уурхайн нөхцөл шаардлагыг хангасан байх. Үүнд:
- -40оС-ээс +40оС-ийн хэмд доголдолгүй ажилладаг байх
- Дугуй засварын цехийн орчимд, уурхайн налуу болон тэгш шороон гадаргуу дээр тохирох нэмэлт тоноглолуудын хамтаар ашиглагдах боломжтой байх
- Зайн удирдлагатай байвал давуу тал
- Шалгарсан ханган нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг Оюу толгой уурхайд хүргэх, ашиглалтад хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ
- Тохиргоо хийн ажилд бэлэн болгох
- Шаардлагатай үзлэг болон урсгал засвар хийх
- Ашиглалтын болон засвар үйлчилгээний гарын авлагаар хангах
- Ашиглалт болон засвар үйлчилгээний сургалт хийх
Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
- Домкрат болон дугуй засварын тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлагатай байх
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “ОСИХ-ийн шалгах хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
* – Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Компанийнтанилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Домкрат болон дугуй засварын тоног төхөөрөмж нийлүүлж байсан туршлага (бренд, хэзээ эхэлсэн, ямар нэрийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах тухай төлөвлөгөө, бизнесийн түншүүд, )
- Үйлдвэрлэгчээс олгосоналбан ёсны борлуулагчын гэрчилгээ
- (Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)
- Санал болгох домкратны мэдээлэл, брошур, техникийн үзүүлэлт болон дугуйны төрөл
Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1389534871 Хүнд даацын домкрат” бүхий гарчигтайгаар 2017 оны 07-р сарын 27-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР