Цахилгааны байгууламжийн ашиглалт/ажиллагаа, засвар үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Цахилгааны байгууламжийн ашиглалт/ажиллагаа, засвар үйлчилгээ” үзүүлэх сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • Төслийн талбай дахь Компанийн цахилгааны байгууламжийн хяналт шалгалт, ашиглалт/үйл ажиллагаа, засвар үйлчилгээг гүйцэтгэх зохих шаардлага хангасан, эрх бүхий ажиллах хүч, удирдлага хяналт, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлчилгээ болон туршилтын багажийг нийлүүлнэ.
  • Диспетчерийн үйлчилгээ үзүүлэгч:
    • Өвөр Монголын эрчим хүчний корпораци (ӨМЭХК)-ийн диспетчертэй 24 цагийн бэлэн байдалд, холбоотой байна;
    • ӨМЭХК-ийн журмын дагуу сэлгэн залгалтын ажиллагааг явуулж, цахилгааныг тасралтгүй дамжуулахтай холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.
  • Үйлчилгээ үзүүлэгч доорхтой холбоотой цахилгааны тоног төхөөрөмжийн сэлгэн залгалт, ашиглалт, засвар үйлчилгээг гүйцэтгэнэ:
    • Уурхайн талбайн доторх (ДАХХ) цахилгаан хуваарилах систем;
    • Уурхайн талбайн гаднах систем.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.]
  • Компанийн дүрэм
  • Аудитлагдсан компанийн санхүүгийн тайлан сүүлийн 3 жилээр
  • Нийгмийн даатгалын тайлан сүүлийн 3 сар
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Ижил төстэй ажил хэрэгжүүлж байсан Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
  • Тусгай зөвшөөрлүүд,
  • Ажилчдын товч танилцуулга
  • Өмнө нь хэрэгжүүлж байсан ижил төстэй ажлын дүн болон хэрэгжүүлсан хугацаа

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1379342560 Цахилгааны байгууламжийн ашиглалт/ажиллагаа, засвар үйлчилгээ” бүхий гарчигтайгаар 2018 оны 7-р сарын 16-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР