“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй” ханган нийлүүлэх сонгон шалгаруулалтад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээний тухай:
Нийлүүлэгчид дараах зүйлсийг нийлүүлэх шаардлагатай. Үүнд:
- Оюу толгой уурхайд ашиглагдаж байгаа төрөл бүрийн аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн дугуй нийлүүлэх (сэрээт өргөгч, телехандлер, дороо эргэдэг ачигч, компактор болон бусад өргөгч тоног төхөөрөмжүүд)
- Оргинал дугуй үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн нийлүүлэх бөгөөд дугуй бүр үйлдвэрлэгчийн серийн дугаартай байх
- Бүтээгдэхүүний хадгалалт болон холбогдох техникийн дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээнэ
- Компаниас гаргасан мэдээлэлд үндэслэн тохирсон хэмжээгээр дугуйннөөц бүрдүүлэх
- Дугуйны техникийн үзүүлэлт болон шаардлагатай бусад мэдээллээр хангах
- Дагалдах үйлчилгээний хүрээнд үйлдвэрлэгчээр баталгаажсан мэргэжилтэн/инженерээр бүтээгдэхүүний гүйцэтгэлийн үнэлгээ хийлгэх
Нийлүүлэгчид тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх
- Аж үйлдвэрийн зориулалттай хөдлөх хэрэгслийн дугуй нийлүүлж байсан туршлагатай байх
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “ОСИХ-ийн шалгах хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журам (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн дүрэм (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүч
* – Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Компанийнтанилцуулга (компанийн туршлага, хүчин чадал, санхүүгийн чадавхи, агуулах, туршлага, мэргэжлийн инженер техникийн ажилчдын мэдээллийг агуулсан байна)
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн дугуй нийлүүлж байсан туршлага (бренд, хэзээ эхэлсэн, ямар нэрийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас авах тухай төлөвлөгөө, бизнесийн түншүүд, )
- Дугуй үйлдвэрлэгчээс олгосоналбан ёсны борлуулагчийн гэрчилгээ (Бизнес болон үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбарууд)
- Санал болгох дугуйны мэдээлэл, брошур, техникийн үзүүлэлт болон дугуйны төрөл
Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1370982679 Аж үйлдвэрийн зориулалттай хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй” бүхий гарчигтайгаар 2017 оны 07-р сарын 05-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР