“Өмнийн говийн бүс нутагт хууль бус ан, ховор ургамал түүж бэлтгэх, тэдгээрийн эд, эрхтний хууль бус худалдаатай тэмцэх төсөл”-ийн үйлчилгээг үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Өмнийн говийн бүс нутагт хууль бус ан, ховор ургамал түүж бэлтгэх, тэдгээрийн эд, эрхтний хууль бус худалдаа худалдаатай тэмцэх төсөл” (цаашид хууль бус антай тэмцэх төсөл гэх) үйлчилгээг үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

Хууль бус антай тэмцэх төсөл нь Оюу толгой ХХК-ийн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах төслүүдийн нэг юм. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр Өмнийн говийн биологийн олон янз байдалд, тэр дундаа Өмнийн говийн хулангийн тоо толгойд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ ажлын даалгаварын хүрээнд төслийн бүх үйл ажиллагааг үргэлжлүүлэхээс гадна нэгэнт байгуулагдсан багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, төслөөс гарах үр дүнг бодитой, урт хугацаанд тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээг голчлон хэрэгжүүлнэ

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

  • “Хууль бус антай тэмцэх төсөл” дээр хамтран ажиллах тухай Оюу толгой ХХК-ийн Өмнөговь аймагтай байгуулсан гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг зохион байгуулж хууль бус антай тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудтай нягт уялдаатай хамтран ажиллах;
  • Бүс нутгийн биологийн олон янз байдалд үзүүлэх төслийн үр нөлөөг нэмэгдүүлэх, тогтвортой урт хугацаанд үргэлжлэх үр дүнг бий болгох стратегийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
  • Төслийн үйл ажиллагааны талаар явцын болон жилийн эцсийн тайлан боловсруулж, төслийн үр дүнг шинжлэх ухааны үндэстэй судалгаагаар баталгаажуулах.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
  • – Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Тусгай зөвшөөрлүүд (хуулбар)
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1326204346 Өмнийн говийн бүс нутагт хууль бус ан, ховор ургамал түүж бэлтгэх, тэдгээрийн эд, эрхтний хууль бус худалдаа худалдаатай тэмцэх төсөлбүхий гарчигтайгаар 2018 оны 6-р сарын 1-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР