“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг “Савласан баяжмал тээвэрлэх зориулалт бүхий тавцан” ханган нийлүүлэх Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).
“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм”
Ажлын цар хүрээний тухай:
- Баяжмал савлах үйлдвэрийн роликон конвейероор 2тонн жинтэй, савласан баяжмал тээвэрлэх зориулалт бүхий тавцан /по русский – подон; in English – pallet/ ханган нийлүүлэх.
- Савлагдсан баяжмалын жин 2000кг буюу 2тн жинтэй тул тавцан өөрөө 2 тоннын даацтай байх.
- Тавцангийн хийц болон загвар нь олон дахин ашиглах боломжтой, хуванцар болон бусад хөнгөн, бат бөх материалаар хийгдсэн байх.
- Ханган нийлүүлэгчийн нийлүүлэх тавцангийн “Нийлүүлэлтийн хамрах хүрээ” хавсралтад тусгасан шаардлагуудыг хангасан байх ба үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлж шууд ашиглахад тохиромжтой байх ёстой.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар
– Хэрэв холбогдох бичиг браимтууд сүүлийн хэлбэрээр Оюу Толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон энд тэмдэглэгээ хийнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Албан ёсны дистрибютер, худалдааны төлөөлөгчийн гэрчилгээ, хамааралтай бол (хуулбар)
- Тусгай зөвшөөрлүүд, хамааралтай бол (хуулбар)
- Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол
Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS986308939 Савласан баяжмал тээвэрлэх зориулалт бүхий тавцан” гарчигтайгаар 2017 оны 11-р сарын 1-ний 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР