Oюу Толгойн далд уурхайд маркшейдерийн хөндлөнгийн хэмжилтийн үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Oюу Tолгойн далд уурхайд маркшейдерийн хөндлөнгийн хэмжилтийн үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

 

  • Оюу толгойн далд уурхайд 2022 оны 1 сарын 1-ээс 2024 оны 4 сарын 30 хүртэлх хугацаанд олборлолтын түвшингийн нэвтрэлт хийгдсэн малталтуудад маркшейдерийн хэмжилтийг хийнэ.
  • Хэмжилт хийх нийт малталтын урт 19.1 км байна. Энэ урт нь хэмжилт хийгдэх тухайн цаг үед зарим нэг нэвтрэлтүүдэд хэмжилт хийх боломжгүй байхаас хамаарч багасч болно.
  • Олборлолтын түвшин буюу доор харуулсан түвшингүүдэд хэмжилт хийнэ.
    • APL – Дээд огтлох түвшин
    • UCL – Огтлох түвшин
    • EXL – Олборлолтын түвшин
    • RAL – Бохир агаарын түвшин
    • HLL – Тээвэрлэлтийн түвшин
    • FAL – Цэвэр агаарын түвшин
  • Оюу толгой сайт дээр ажиллах хугацаа ойролцоогоор 20 хоног (ямар төрлийн багаж ашиглахаас хамаарна).

Хэмжилтийн ажлын ерөнхий шаардлага:

 

  • Хэмжилт хийгдсэн газруудад нэвтрэлт явагдсан хугацаанд хамаарах хил хүрээн доторхи нийт тууш метрийг тооцоолж тайлагнана.
  • Хэмжилтийн ажлын ахилтын тууш метрийг тооцохдоо ОТ далд уурхайн маркшейдерийн багийн ахилтыг тооцдог аргачлалын (Development Reporting Process Flow) дагуу тооцоолно.
  • Хэмжилт хийгдсэн газруудад нэвтрэлт явагдсан хугацаанд хамаарах хил хүрээн доторхи нийт эзэлхүүнийг тооцоолж тайлагнана.
  • Хэмжилтийн ажлын эзэлхүүнийг тооцохдоо хэмжилт хийгдсэн бодит эзэлхүүнийг тооцоолж тайланд тусгана. Ингэхдээ хэмжилт хийлгэж буй цаг хугацаанд хамаарах хил хүрээгээр таслаж зөвхөн тууш метер хэмжигдсэн нэвтрэлтэнд хамаарах эзэлхүүнийг тооцно.
  • Хэмжилтийн ажлын датаг dxf, las, xyz, duf зэрэг өргөтгөлөөр 3d биетээр оригнал коордитаар 3d биетийн эзэлхүүн нь програм хангамж дээр хэмжигдэхүйц датаг ОТ маркшейдерийн багт хүлээлгэн өгнө.
  • ОТ маркшейдерийн багаас гаргасан тууш метер болон эзэлхүүнтэй харьцуулан тайланд тусгана.
  • Хэмжилтийн ажил болон түүний боловсруулалт тайланг цаг хугацаандаа багтааж тайлагнах ёстой.

Үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага

  • Тусгай зөвшөөрөлтэй байх.
  • Докторын зэрэгтэй зөвлөх инженертэй байх.
  • Геодезийн хэмжил зүйн лаборатороор бүрэн баталгаажсан ОТ компанийн шаардлагыг хангахуйц мэргэжлийн багаж, тоног төхөөрөмжтэй байх.
  • Хөдөлгөөнт сканнерийн багаж (Mobile scanner) түүний датаг боловсруулах программ хангамжтай бол давуу талтай.
  • Ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

 

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

 

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар
  • Багаж, тоног төхөөрөмж, программ хангамжийн гэрчилгээний хуулбар.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 07 дугаар сарын 04-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

 

 

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР