Автомашинууд зарах дуудлага худалдааны зар

Анхааруулга

Дараах хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийг тодорхой шалтгааны улмаас дуудлага худалдаанаас хассан болно.

  • Kenworth C500 Ачааны машин, 2012 он, 28523км, Цагаан, Дугаар RT-131

Чиргүүл, Kenworth C500 aчааны машин дээр таарах, 2012 он,Модел CFE 150T, Дугаар TR-061

  • Peterbilt 367 ачааны машин, 2012 он, 68859км, Дугаар RT-129

Чиргүүл, Peterbilt 367 ачааны машинд таарах, Модел Load King -884, 90Т

Оюу Толгой ХХК нь татах гэсэн холбоос дээр харуулсан 2 автобус, 2 усны машиныг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдааны анхны үнэ мөн татах гэсэн холбоос дээр харуулсан болно.

Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга

1.Hyundai Aero City 540 Автобус, 2010 он,135555км, Цагаан, Дугаар BU-08

2.Hyundai Aero City 540 Автобус, 2010 он, 135800км, Цагаан, Дугаар BU-09

3.North Benz Усны машин, 2011 oн, 15697км, Дугаар RT-062

4.North Benz Усны машин, 2011 oн, 26495км, Дугаар RT-063

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг

2018 оны 04-р сарын 17-оос 04-р сарын 19-ний хооронд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзнэ үү.

Оюу толгой ХХК-ийн Уурхайн талбар,

Ханбогд сум, Өмнөговь аймаг,Монгол улс

Очихоос өмнө 99073421 утсаар заавал холбогдож зөвшөөрөл авсан байна.

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2018 оны 03 сарын 27-оос 04 сарын 20-ны өдрийн 17 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар “WS1282769481 Автомашины дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар хүлээн авна.

Дуудлага худалдаа

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 04 сарын 20-ний өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК дахь 5601001018 тоот дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгүүд нь тодорхой элэгдэлтэй тул та дуудлага худалдаанд оролцохоос өмнө тухайн хөрөнгүүдийг сайтар үзэж, шалгаж, авах эсэхээ бүрэн шийдсэний дараа мөн санал болгох дүнгээ энэ зард заасан хугацаанд төлөх бүрэн итгэлтэй үед дуудлага худалдаанд оролцоно уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.
  • Уурхайн талбар дээрээс худалдан авагч өөрийн зардлаар, өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
  • Тухайн тоног төхөөрөмжүүдийг уурхайн талбар дээр очиж үзэхдээ хөдөлмөр хамгааллын гутал, малгай болон нүдний шилтэй ирнэ үү.
  • Уурхайн талбар дээр ирэхээс өмнө дээрх утсаар мэдэгдэж орох зөвшөөрөл авсан байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР