“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) үл хөдлөх хөрөнгө борлуулалтын хувьд туршлагатай компаниудыг Сөүл Бизнес Төвийн 7 болон 8 давхарт байрлах 1206.65м2 бүхий оффисын байруудыг 6 гараашийн хамт зарах үйл ажиллагаанд хамтран ажиллахад Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.
“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Дуудлага худалдааны үйл ажиллагааны эхний шат бөгөөд боломжит үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компаниудыг бүртгэн тендер зохион байгуулах болно. ОСИХ-ээ өгсөн компаниуд нь тухайн оффисын байрыг хавсралтад заасан анхны үнээс дээш худалдан авах сонирхолтой хувь хүн/албан газруудыг олж тендерт үнэ өгч оролцуулна.
Ажлын цар хүрээний тухай:
Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах 2005 онд ашиглалтад орсон, 1028м2 болон 178.65m2 талбай бүхий оффисын байрууд болон 106.3м2 талбай бүхий 6 гараашуудыг зах зээлд зарж борлуулах. Үл хөдлөхийн талаарх нэмэлт мэдээллийг татах холбоосоор орж авна уу.
Туршлагатай, сонирхсон үл хөдлөх зууч компаниуд нь хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Ерөнхий танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчний талаар товч мэдээлэл
- Холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Тухайн ажлыг гүйцэтгэхэд борлуулсан үнийн дүнгээс хамгийн багдаа хэдэн хувийн шимтгэл авах талаар тусгасан хамтран ажиллах гэрээний загвар
- Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1112451681 Оффис болон гараашуудын дуудлага худалдаа” бүхий гарчигтайгаар 2018 оны 01-р сарын 03-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР