“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани‘ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Эмнэлгийн цаг захиалахтай холбоотой мэдээллийн технологийн цогц шийдэл ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ажлын цар хүрээ:
Энэхүү төслийн зорилго нь эмнэлэгт цаг товлох захиалгыг оновчтой болгох, мэдээлэл цуглуулах ажлыг сайжруулах, мэдээлэлд нарийн дүн шинжилгээ хийх, иж бүрэн тайлан гаргах зорилгоор ОТ-н Эрүүл мэндийн багт зориулан мэдээллийн технологийн цогц шийдлийг боловсруулах, хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд оршино.
Шийдэл нь:
- Хүний нөөцийн баг, ОТ болон КАТ1 ангиллын ажилтнуудад ажилд орохоос өмнөх эмнэлгийн үзлэг, ажилтныг шилжүүлэх, болон хуваарьт эрүүл мэндийн үзлэгийн цаг авах боломжийг олгоно.
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эрүүл мэндийн цахимжуулсан мэдээллийг найдвартай байршуулах боломжийг олгох аюулгүй системийг бий болгоно.
- Ажил олгогчийг мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах хэрэгслээр хангана.
Ханган нийлүүлэгч нь дараах онцлог бүхий шийдлээр хангах үүрэгтэй бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй:
1. Цаг захиалах: Гаднын үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчдэд ээлтэй цаг товлох захиалгын системийг бий болгох үүрэгтэй бөгөөд ажилтнуудад дараах зүйлийг хийх боломжийг олгоно:
- Эмнэлгийн цаг захиалах, өөрчлөх, цуцлах.
- Дөрвөн эмнэлгийн аль нэгийг нь сонгох.
- Удахгүй болох цаг товлосон захиалгын талаар мэдэгдэл, сануулга хүлээн авах.
- Өнгөрсөн болон удахгүй болох цаг товлосон захиалгын бүртгэл хөтлөх.
2. Мэдээлэл цуглуулах: Энэхүү шийдэл нь төрөл бүрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдээс цахимжуулсан эрүүл мэндийн талаарх мэдээллийг OT-н Эрүүл мэндийн багт шилжүүлэхэд хялбар бөгөөд аюулгүй байлгах зорилготой юм. Дараах онцлог шинжийг багтаана:
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн цахимжуулсан эрүүл мэндийн мэдээллийг байршуулах аюулгүй, найдвартай платформ.
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах нууцлалын шифрлэлт, баталгаажуулалтын механизмууд.
- Эрүүл мэндийн бүртгэлд гарсан өөрчлөлтийг хянах хувилбарын хяналт ба аудитын бүртгэл.
- Эрүүл мэндийн мэдээллийн формат болон стандартад нийцэх, шаардлагатай үед эрүүл мэндийн мэдээллийн одоогийн болон ирээдүйн мэдээллийн сангийн шийдлүүд (ISOS’s Manage Med & Cority) байна.
3. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх: Мэдээллийн технологийн шийдэл нь чиг хандлагыг тодорхойлох, ажлын байран дахь эрүүл мэндийн хяналтын үр нөлөөг үнэлэх, эрүүл мэнд, сайн сайхан байдлын зорилтот санаачилгыг төлөвлөх зорилгоор эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх боломжийг ОТ-н Эрүүл мэндийн багт олгох ёстой. Систем нь дараах зүйлийг агуулсан байна:
- Чиг хандлагын чиглэлийг судлах, давтагдах хэв маягийн талаар илүү ойлголттой болох дэвшилтэт боломжийг олгох тусгай аналитик хэрэгсэл.
- Тогтоосон шалгуурт үндэслэн спирометрийн үр дүн болон аудиометрийн үр дүнг шинжлэх аргыг нэгтгэх чадвар.
- Эрүүл мэндийн хэмжүүрийг бодит хугацаанд нь хянахын тулд тохируулж болох хяналтын самбар.
- Иж бүрэн нарийвчилсан дүн шинжилгээ хийхийн тулд гаднын систем болон мэдээллийн санг нэгтгэх.
- Мэдээллийн нууцлалыг хамгаалах, холбогдох дүрэм журмыг дагаж мөрдөхийн тулд нэвтрэлтийн хяналтыг хангах.
4. Тайлагнах: Энэхүү шийдэл нь цуглуулсан эмнэлгийн мэдээллийг ашиглан төрөл бүрийн тайлан гаргах боломжийг ОТ Эрүүл мэндийн багт олгох найдвартай тайлагнах модулийг санал болгох ёстой. Үүнд дараах багтана:
- Төрөл бүрийн оролцогч талуудад зориулан тохируулах боломжтой тайлангийн загварууд.
- Хуваарийн дагуу эсхүл шаардлагатай үед тайлан гаргах сонголтууд.
- Хялбар байдлаар тайланг хуваалцахын тулд тайланг янз бүрийн форматаар (PDF, CSV гэх мэт) буулгах функц ажиллагаатай.
- Тайлан гаргах, түгээхдээ мэдээллийн нууцлалын дүрэм журмыг дагаж мөрдөх.
5. Нэгдэл: Мэдээллийн технологийн шийдэл нь хүний нөөцийн систем, ажилтны мэдээллийн сан, боломжтой бол бусад холбогдох платформ зэрэг OT-н Эрүүл мэндийн багийн одоо байгаа системүүдтэй нэгдэн цогц байдлаар ажиллах ёстой.Үүнд дараах багтана:
- Шинэ системийг одоо байгаа мэдээллийн сан болон системүүдтэй Хэрэглээний програмчлалын интерфэйсээр (API) холбох.
- Хэрэглэгчдэд нэг удаа шууд нэвтрэх боломжийг олгох.
- Хамтран ажиллахад хялбар байх үүднээс салбарын стандартад нийцсэн байх.
6. Сургалт ба дэмжлэг: Гаднын үйлчилгээ үзүүлэгч нь эцсийн хэрэглэгчид болон админуудад зориулсан сургалт явуулах үүрэгтэй. Аливаа асуудлыг шийдвэрлэх, шинэчлэлт эсхүл сайжруулалтыг хангахын тулд эхний шатанд техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ үзүүлэх ёстой. Байнгын техникийн дэмжлэг, засвар үйлчилгээний хариуцлагыг ОТ МТ-ийн багт шилжүүлэх үйл явцыг тодорхойлсон хүлээлгэн өгөх төлөвлөгөө боловсруулна.
7. Хугацаа: Төслийн үе шат бүрийн чухал үеүд, үр дүн, хүлээгдэж буй дуусах огноо зэргийг багтаасан төслийн нарийвчилсан төлөвлөгөөг гаргах ёстой. Дуусах хугацаа: 2024 оны 3-р сарын 28-ны өдөр.
8. Төсөв: Гаднын үйлчилгээ үзүүлэгч нь нь боловсруулах, турших, сургах, байнгын дэмжлэг үзүүлэх зардлын задаргааг багтаасан нарийвчилсан төсвийн саналыг гаргаж өгөх шаардлагатай.
9. Хүрэх үр дүн: Төслийн үр дүнд дараах багтах ёстой:
- Бүрэн үйл ажиллагаатай цаг товлох захиалгын систем.
- Аюулгүй, үр ашигтай байдлаар мэдээлэл цуглуулах модуль.
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх дэвшилтэт хэрэгслүүд болон хянах самбарууд.
- Тайлангийн иж бүрэн цогц модуль.
- Одоо байгаа системүүдтэй бүрэн нэгтгэсэн байх.
- Эцсийн хэрэглэгчид болон админуудад зориулсан баримт бичгүүд.
10. Хүлээн авах шалгуур: Дараах шалгуурыг хангасан тохиолдолд шийдлийг амжилттай болсон гэж үзнэ:
- Цаг товлох захиалгын системийг ашиглах, ойлгоход хялбар байна.
- Мэдээлэл цуглуулах нь аюулгүй, үр дүнтэй бөгөөд Монгол улсын болон Рио Тинтогийн холбогдох дүрэм журамд нийцдэг байна.
- Мэдээлэлд дүн шинжилгээ хийх хэрэгслүүд нь шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой ойлголтыг өгнө.
- Тайлангийн модуль нь үнэн зөв, өөрчлөх боломжтой тайланг гаргана.
- Шинэ системийг одоогийн системүүдтэй нэгтгэн холбох үйл явц саадгүй жигд, алдаагүй байна.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр Оюу толгой компанийн Оюу Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол уг баримт бичигт тэмдэглэгээ хийж ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга,
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 03-р сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР