“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон мэргэжлийн байгууллагыг “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх”Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
“Оюу толгой” ХХК 2021 оны 11 сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцохоо илэрхийлж “100 сая мод” тарих батламж гардан авсан. 2022 оны хавраас эхлэн мод тарих, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү оролцох сонирхолоо илэрхийлэх хүсэлтээр дамжуулан “Оюу толгой” ХХК-д “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөө, ажлын даалгавар боловсруулах, мод тарих газар болон мод үржүүлгийн газар байгуулахад шаардлагатай экологи, эдийн засаг, техникийн үндэслэл, суурь судалгаа хийх, нөхөн сэргээсэн газар, тарьсан мод бутны ургалтын хувь, арчилгаанд чанарын хяналт тавих, үнэлэх зэрэг үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг цуглуулах болно.
Шаардлагууд:
Уг үйлчилгээг үзүүлэх байгууллага нь нөхөн сэргээлт, ойн арчилгаа, хамгаалал, үнэлгээ, мониторингийн туршлагатай, мэргэжлийн байгууллага байна. Мөн түүнчлэн үйлчилгээ үзүүлэгч ойн чиглэлд төрөлжсөн, техникийн өндөр ур чадвартай, туршлагатай боловсон хүчнээр хангагдсан байх ёстой. Тайлангийн стандарт нь холбогдох яам, агентлагын болон “Оюу толгой”-н шаардлагад нийцсэн байх.
Байршил:
Зөвлөх үйлчилгээ нь “Оюу толгой” ХХК-ийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажлын байршил, цар хүрээтэй ижил байх бөгөөд эхний ээлжинд Өмнөговь, Сэлэнгэ аймгууд болон Улаанбаатар хот орчимд ажиллана.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 4-р сарын 20-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР