“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон хувь хүнийг “Сэтгэл зүйн тест хийх” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Монгол Улсад батлагдаж, туршигдсан сэтгэл зүйн тестийг “Оюу толгой” ХХК –ийн ажилтан сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, ингэснээр бид сонгон шалгаруулалтыг илүү сайн, үр дүнтэй болгох боломжтой юм.
Сэтгэл зүйн тест нь ажил горилогчийн авъяас ур чадвар болон зан төлөвшил нь тухайн ажлын байрны шаардлагуудтай тохирох эсэхийг нягтлах боломж олгодог.
Бид бие хүний ерөнхий зан төлөвийн тест, манлайлалын хэв маягийн тест, ур чадварын тест болон шалтгаан учир зүйн тест эрэлхийлж байгаа бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Эдгээр тестийг ажлын байрны шаардлага болон тухайн ажлын байрны түвшингээс хамаарч сонгох болно.
Монгол Улсад батлагдаж, туршигдсан сэтгэл зүйн тестийг “Оюу толгой” ХХК –ийн ажилтан сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэнээр зөв хүмүүсийг тохирох ажлын байруудад авахад туслах нэмэлт арга хэрэгсэл болох юм. Шинжлэх ухаанд тулгуурласан найдвартай сэтгэл зүйн тест нь ажлын байранд тохирох хүнийг сонгох, ажил горилогч болон ажилд авч буй удирдах ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлдэг.
Сэтгэл зүйн тест нь ажил горилогчийн авъяас ур чадвар болон зан төлөвшил нь тухайн ажлын байрны шаардлагуудтай тохирох эсэхийг нягтлах боломж олгодог.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд дунджаар 300 орчим хүнийг гүний уурхайн болон ил уурхайн хэсгүүдэд сонгон шалгаруулж ажлын байраар хангасан байна. Ирэх жилүүдэд мөнтооны хүнийг ажлын байраар хангах магадлалтай тул багадаа 700-900 орчим хүнээс сэтгэл зүйн тест авах боломжтой.
Үүнд дараах ажил үйлчилгээ багтана:
- Цахим сэтгэл зүйн тестийн үйлчилгээ – бие хүний ерөнхий зан төлөвийн тест, манлайллын хэв маягын тест, ур чадварын тест болон шалтгаан учир зүйн тест. Монгол улсад энэ төрлийн тестийн үйлчилгээ үзүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй байх.
- 24 цагийн турш хандан ашиглах боломжтой, найдвартай ажиллагаа бүхий цахим системтэй байх
- Тестийн дэлгэрэнгүй үр дүнг, тайланг монгол болон англи хэлээр гарган “Бүрдүүлэлтийн баг”-т илгээх
- Тестийн талаар стастик мэдээлэл тайлан бэлтгэж “Бүрдүүлэлтийн баг”-т илгээх
- Тестийн хураангуй үр дүнг ажил горилогчид Монгол хэлээр бэлдэж өгөх
- Тест болон систем ашиглах шаардлагатай сургалтуудыг “Хүний нөөц, бүрдүүлэлтийн баг”-т хүргүүлэх
- Авъяас ур чадварын дүйцэл болон зураглалыг гаргах
- Бусад зөвлөгөө болон дэмжлэг туслалцаа үзүүлэх
- “Оюу толгой” болон “Рио тинто”-гийн үнэт зүйл, чадамжийн модельтой уялдуулан өөрчлөх боломжтой бол давуу талтай
Шаардлагууд:
Цахим сэтгэл зүйн тестийн үйлчилгээ – бие хүний ерөнхий зан төлөвийн тест, манлайлалын хэв маягийн тест, ур чадварын тест болон шалтгаан учир зүйн тест тус тус байна. Монгол Улсад энэ төрлийн тестийн үйлчилгээ үзүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй байх.
Байршил:
Цахим тестийн систем байна.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Компаны товч танилцуулга
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрөл
- Бусад холбогдох бичиг баримтын хуулбар
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2022 оны 4-р сарын 15-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР