Баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолтыг гүйцэтгэх хөндлөнгийн аудитор сонгон шалгаруулах

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон хувь хүнийг “Баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолтыг гүйцэтгэх хөндлөнгийн аудитор сонгон шалгаруулах” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээний тухай:

Оюу толгойн Баяжуулах үйлдвэрийн алдагдал, хаягдлыг тогтоох технологийн хяналт, сорьцлолтыг гүйцэтгэж тайлан гаргах ажлыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх. Үйлчилгээ үзүүлэгч нь компани, мэргэжлийн холбоо эсвэл мэргэшсэн баг байж болох бөгөөд үйлчилгээг тухайн жилд нэгээс доошгүй удаа гүйцэтгэнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.12-т заасан “Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”ыг мөрдөж, шаардлагатай тайлан баланс гаргах

Хөндлөнгийн байгууллагаар “Оюу толгойн Баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолтын тайлан”-г гаргуулан Ашигт Малтмал Газрын Тосны Газарт болон Оюу толгойн Баяжуулах үйлдвэрийн Техникийн хэлтэст хүргүүлнэ.

Шаардлагууд:

Уг үйлчилгээг үзүүлэх хөндлөнгийн байгууллага нь тус чиглэлээр үйлчилгээ үзүүлэх туршлагатай, мэргэжлийн, эрх бүхий байгууллага байна. Мөн түүнчлэн үйлчилгээ үзүүлэгч нь өндөр хүчин чадалтай, олон урсгал бүхий цогц технологийн схемийн дагуу сорьцлолт, дээж боловсруулалт, их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх чиглэлд төрөлжсөн, техникийн өндөр ур чадвар, туршлагатай боловсон хүчнээр хангагдсан байх ёстой. Тайлангийн стандарт нь МУЗГ-н аль ч агентлаг, яам, тамгын газрын шаардлагад нийцсэн байх.

Байршил:

Баяжуулах үйлдвэрийн нунтаглалт, хөвүүлэн баяжуулалтын бүх урсгалуудад сорьцлолт хийнэ.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

*Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 09-р сарын 29-ний 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР