ОТ Уурхайн цогцолборт аялал зохион байгуулах үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон хувь хүнийг ОТ Уурхайн цогцолборт аялал зохион байгуулах үйлчилгээ үзүүлэх тухай” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Сонирхсон компаниуд нь дор дурдсан бүх ажлын цар хүрээнд сонирхлоо илэрхийлнэ үү.

Ажлын цар хүрээ:

  • Энэхүү ОСИХ-ээр Оюу толгойн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг үзэх боломжийг нээлттэй болгож өгсөнөөр аливаа хувь хүн/байгууллага хүсэлтээ илэрхийлэн уурхайн цогцолборт аялах, мэдээлэл авах боломжтой болсон билээ. Шалгарсан компани өөрсдөө зочид болон аялалаа татах буюу маркетингаа хийх бөгөөд Оюу толгойн уурхайтай танилцах нь тухайн аялалын хөтөлбөрийн нэг хэсэг байна. Өөрөөр хэлбэл тухайн компани аялалыг бие даан хариуцан ажиллах юм.
  • Оюу толгойгоос тавьсан хүсэлтийн дагуу зөвхөн Оюу толгойн уурхайтай танилцах аялалыг зохион байгуулах
  • Цаашид нөхцөл байдлаас шалтгаалан 2-3 ажилтан уурхайн цогцолборт хуваариар ажиллаж, уг ажлаас гадна Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газарт дэмжлэг үзүүлэн ажиллах бололцоотой байх
  • Аюулгүй ажиллагааны хүрээнд уурхайд 18-аас доош насны хүүхэд танилцах аялал хийх боломжгүй.
  • Дотоод хэлтэс багуудтай нягт хамтран ажиллаж аялалын зохицуулалт хийх
  • Аюулгүй ажиллагаа болон бусад дүрэм журмуудыг ямагт мөрдөх
  • Аялалын төгсгөлд ОТ логотой бэлэг зарж борлуулах, түүнээсээ ашиг олох боломжтой.
  • Англи хэлний мэдлэгтэй хөтөчтэй байвал давуу тал болно. Зарим тохиолдолд гадаадын зочдыг танилцуулах хүсэлт ОТ талаас тавих боломжтой.
  • Зөвшөөрөгдсөн, эрсдэлийн үнэлгээ хийсэн маршрутаар аялал зохион байгуулах

Дээрхи шаардлагыг хангах туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Компанийн Дүрэм, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл (хуулбар)*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв хамааралтай бол
  • Тусгай гэрчилгээ болон зөвшөөрлийн хуулбарууд*
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 08 сарын 16-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР