Архи, согтууруулах ундааны нөлөөллийг багасгах нөхөн сэргээх цогц эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компани болон хувь хүнийг “Архи, согтууруулах ундааны нөлөөллийг багасгах нөхөн сэргээх цогц эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тухай” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна (Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас авна уу).

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Сонирхсон компаниуд нь дор дурдсан бүх ажлын цар хүрээнд сонирхлоо илэрхийлнэ үү.

Ажлын цар хүрээ:

  • Архи, согтууруулах ундааны донтолт, хамаарлын зэргийг тодорхойлох
  • Үзлэг оношлогоо хийх, сэтгэлзүйн болон сэтгэл заслын зөвлөгөө, эмчилгээ хийх, хордлого тайлах эмэн эмчилгээ болон эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх гэх мэт архины хамаарал, донтолтыг үнэлж түүн дээр суурилсан цогц эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх
  • Шаардлагатай бол эмчилгээнээс өмнөх үйлчилгээ болон эрт илрүүлгийн үйлчилгээг үзүүлэх
  • Ганцаарчилсан болон бүлгийн, гэр бүлийн гэх мэт зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Энэхүү ажил үйлчилгээг Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Ханбогд суманд үзүүлэх боломжтой байх
  • Эдгээр эмчилгээ, үйлчилгээ нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартад нийцсэн байх шаардлагатай
  • Эмчилгээ, үйлчилгээ үзүүлэгч нь энэ чиглэлээр мэргэшсэн, Монгол болон олон улсын түвшинд энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх. Олон улсын туршлагагүй бол олон улсын зөвлөхтэй мэргэжлийн гэрээтэй байх

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Компанийн Дүрэм, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл (хуулбар)*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2) хэрэв хамааралтай бол
  • Тусгай гэрчилгээ болон зөвшөөрлийн хуулбарууд*
  • Бусад нэмэлт ажлын цар хүрээнд шаардлагатай бичиг баримтууд, хэрэв бий бол

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2021 оны 07-р сарын 20-ны 18:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР