“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит туршлагатай компаниудыг Гүний уурхайн үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Гүний уурхайн үйлчилгээ – Панель 1
- Тусгаар ажил 1: Панель 1 – Масс малталт, хөндлөн малталтын ажил (цэнэглэх, тэслэх ажил багтаагүй);
- Тусгаар ажил 2: Панель 1-ийн Олборлолтын түвшний бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажил;
- Тусгаар ажил 3: Панель 1-ийн Блокчлон олборлолтод бэлдэх босоо өрөмдлөгийн ажил (Сонголтоор хийх ажил);
- Тусгаар ажил 4: Панель 1-ийн Хөндлөн малталт болон блокчлон олборлолтод бэлдэх босоо цооног тэсэлгээний ажил (Сонголтоор хийх ажил);
- Тусгаар ажил 5: Панель 1-ийн Блокчлон олборлолтын үйл ажиллагаа (Сонголтоор хийх ажил);
- Тусгаар ажил 6: Панель 1-ийн болон гадуурх хэсгүүдийн бэхэлгээг гүйцээж хийх, сейсмикийн нэмэлт бэхэлгээний ажил.
2. Гүний уурхайн үйлчилгээ – Панель 2
- Тусгаар ажил 1: Панель 1-ийн болон гадуурх хэсгүүдийн Масс малталт, хөндлөн малталтын ажил (цэнэглэх, тэслэх ажил багтаагүй);
- Тусгаар ажил 2: Панель 2-ын Олборлолтын түвшний бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажил;
- Тусгаар ажил 3: Блокчлон олборлолтод бэлдэх бБосоо өрөмдлөгийн ажил (Сонголтоор хийх ажил);
- Тусгаар ажил 4: Панель 2-ын Хөндлөн малталт болон блокчлон олборлолтод бэлдэх босоо цооног тэсэлгээний ажил (Сонголтоор хийх ажил);
- Тусгаар ажил 5: Панель 1-ийн Блокчлон олборлолтын үйл ажиллагаа (Сонголтоор хийх ажил);
- Тусгаар ажил 6: Панель 2-ын Дутуу бэхэлгээг гүйцээж хийх, сейсмикийн нэмэлт бэхэлгээний ажил.
3. Босоо малталт:
- Өгсүүр өрөмдлөг;
- Өгсүүр өрөмдлөгийн цооногийн шүршмэл бетон доторлогоо;
- Өгсүүр өрөмдлөгийн цооногийн ган доторлогоо.
Нэмэлт ажлууд:
- Төслийн удирдлага, зохион байгуулалт
- Засгийн газрын харилцаа, зөвшөөрлийн удирдлага
- ЭМААБО-ы удирдлага
- Тайлан төлөвлөгөө
- Сургалт хөгжлийн төлөвлөгөө болон хэрэгжилт
- Чанарын хяналт, баталгаажуулалт (ЧБ/ЧХ)
- Ажлын байрны эмх цэгц, хог хаягдлын менежмент.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтыг хавсарган хамт ирүүлнэ үү.
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, менежментийн төлөвлөгөө, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Сонирхсон ажлын цар хүрээнд холбогдох тусгай зөвшөөрлүүд (хуулбар)
- Шаардлагатай бусад холбогдох баримт бичгүүд.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР