“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) “Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” тусгай зөвшөөрөлтэй компаниудыг “Ханбогд суманд заган ойжуулалт, усалгаа арчилгаа хийх” үйлчилгээ үзүүлэх Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ерөнхий мэдээлэл:
Оюу Толгой ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нэг зуун сая мод” тарих амлалт өгсөн бөгөөд тус үндэсний хөдөлгөөний ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан. Тус төлөвлөгөөнд тусгагдсан гол үйл ажиллагааны нэг нь Монгол орны ойн нөөцийн чухал бүрдэл хэсэг болсон заган ойг нөхөн сэргээх, заган ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх юм.
Оюу толгой ХХК нь стандартад нийцсэн тарьц суулгацыг ашиглан, мэргэжлийн түвшинд заган ойжуулалт, усалгаа арчилгааг хийх чадварлаг мэргэжлийн, туршлагатай ханган нийлүүлэгчийг хайж байна.
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд нийт 320 га талбайг загаар ойжуулах ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх.
- Ойжуулалтын талбайг хашаалах (амьтанд ээлтэй),
- 1 дэх жилийн арчилгаа (усалгаа, арчилгаа, хамгаалалт) хийх,
- 2 дахь жилийн арчилгаа (усалгаа, арчилгаа, хамгаалалт)хийх,
- 3 дахь жилийн арчилгаа (усалгаа, арчилгаа, хамгаалалт)хийх,
- Ойжуулсан талбайд 3 жилийн хугацаанд усалгаа, арчилгаа, нөхөн тарилтыг хариуцан хийж Оюу Толгой ХХК, Орон нутгийн ойн нэгж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт ойжуулалтын талбайг хүлээлгэн өгөх.
Ерөнхий шаардлагууд:
- Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт нь зөвхөн “Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдэд хамааралтай болно. Ханган нийлүүлэгчид үндсэн ойжуулалтын ажлаас гадна дараах ерөнхий шаардлагуудыг шаардана. Үүнд:
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын оролцоог сайтар хангах,
- Ойжуулалтын ажлын бэлтгэл үе, ойжуулалт, тарилтын дараах усалгаа, арчилгаа зэрэг төслийн үе шатуудад ажиллах нийт ажиллах хүчний 70-аас дээш хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Тусгай зөвшөөрлүүд (Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх),
- Компанийн дүрэм,
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого, төлөвлөгөө, журмууд (хуулбар);
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)*
- Нийгмийн даатгалын тайлан*
- Шүүхийн лавлагаа
- Компанийн товч танилцуулга:
- Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр шаардсан материалын дагуу бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 07-р сарын 25-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР