Оюу толгой ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Өмнөговь аймгийн Ханбогд сумаас хувцас, цагаан хэрэгсэл цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Ханбогд суманд иж бүрэн угаалгын үйлчилгээ үзүүлэх чадамжтай байх (өвлийн улиралд өдөрт 5-6 тн, зуны улиралд өдөрт 3-4 тн хувцас угаах хүчин чадал бүхий байх).
- Оюу Толгойн уурхайн талбарын заагдсан байршлуудаас угаалга, хатаалга шаардлагатай эд материалуудыг цуглуулах, тээвэрлэх, буцааж тараах үйлчилгээг өөрсдийн тээврийн хэрэгслээр үзүүлэх.
- Өгөгдсөн шаардлагын дагуу эд материалыг ялгах, угаах, хатаах, индүүдэх, эвхэх зэрэг үйлчилгээ үзүүлэх.
- Угаалгад орсон эд материалын эзэмшигч, бүрэн бүтэн байдал, тоо хэмжээ, чанар зэргийг бүртгэх, эзэмшигчдийн эд материалыг холилдож, гээгдэхээс сэргийлсэн хянах системтэй байх.
- Угаалгын үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай иж бүрэн тоног төхөөрөмжтэй байх (угаалга, хатаалга, индүүдлэгийг машин, тээврийн хэрэгсэл гэх мэт).
- Үйлчилгээ үзүүлэгч нь угаалгын үйлчилгээнд шаардлагатай химийн бодис, угаалгын бодисыг зохих журмын дагуу хэрэглэдэг, хадгалдаг байх үүрэгтэй.
- Үйл ажиллагаандаа Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагуудыг дагаж мөрдөн, Монгол улсын Эрүүл ахуй, стандарт, хэмжил зүйн журмуудыг мөрдөж ажилладаг байх.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хүргэлтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, түүний засвар үйлчилгээг бүрэн хариуцна.
Ерөнхий шаардлага:
- Оролцох сонирхол илэрхийлэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй болон үйл ажиллагаа явуулдаг бол давуу тал болно.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар
- Хүний эрхийн талаар бодлого, журам (хуулбар)
- Хүний нөөцийн бодлого, дүрэм журам (хуулбар)
- Сургалт зохион байгуулах нөөц боломж болон чадамжууд.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт, Ёс зүйн дүрэм болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг манай ОТ Худалдан авалт хаягаар орж танилцана уу.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 4-р сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Mэдээллийн уулзалт
Уг тендертэй холбоотой мэдээлэл өгөх уулзалтууд доорх хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд сонирхсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд нээлттэй (урьдчилан бүртгүүлэхгүй) оролцоно уу.
Хаана | Хэзээ | Уулзалтын цагууд |
Даланзадгад сум дахь Оюу толгой ХХК-ийн төлөөлөгчийн газар | 2025 оны 4 дүгээр сарын 1-нд | – 14 –15 цагт
– 16 -17 цагт |
Ханбогд сум дахь Оюу толгой ХХК-ийн оффис | 2025 оны 4 дүгээр сарын 2-нд | – 14.30 – 15.30 цагт
– 16 – 17 цагт |
Улаанбаатар хотын Моннис цамхаг дахь Оюу толгой ХХК-ийн оффис | 2025 оны 4 дүгээр сарын 3-нд | – 11 – 12 цагт
– 14 – 15 цагт |
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР