Өдөөгдмөл эх үүсвэртэй аудио-давтамжийн магнетотеллурийн (CSAMT) судалгааны үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь боломжой эсхүл туршлагатай ханган нийлүүлэгчдийг Өдөөгдмөл эх үүсвэртэй аудио-давтамжийн магнетотеллурийн (CSAMT)  судалгааны үйлчилгээ үзүүлэх тухай   Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

“Оюу толгой” ХХК нь урьдчилан ялгасан эрэл хайгуулын талбайнуудад Өдөөгдмөл эх үүсвэртэй аудио-давтамжийн магнетотеллурийн (CSAMT) судалгаа гүйцэтгүүлэхээр мэргэшсэн, туршлага бүхий гэрээт үйлчилгээ үзүүлэгчийг хайж байна. Тус компани нь цаашдын судалгааны сонирхол бүхий цахилгаан эсэргүүцлийн орны гажил болон гүний структурыг зураглах боломжтой хайгуулын геофизикийн дэвшилтэт арга аргачлалуудыг нэвтрүүлэх замаар ашигт малтмалын эрэл хайгуулын төслүүдээ судалгааны шат ахиулахаар зорьж байна.

Судалгааны цар хүрээ:

  1. Судалгааны зорилго

CSAMT судалгааны үндсэн зорилтууд нь (үүгээр хязгаарлагдахгүй):

  • Гүнд байршсан хувирал/хүдэржилтийн бүстэй, ялангуяа зэс агуулсан сульфид эрдсийн хуримтлалтай холбоотой байж болзошгүй эрэл хайгуулын хэтийн төлөв бүхий цахилгаан эсэргүүцлийн орны гажлуудыг тогтоох
  • Хүдэржилт хянагч гүний структуруудыг (ялангуяа сэвсгэр хурдсаар хучигдсан талбайнуудад) нарийвчлан тогтоох
  • CSAMT судалгааны үр дүнг геологи, геофизикийн судалгааны хуримтлагдсан өгөгдөлтэй нэгтгэн, геологийн тайллын нарийвчлалыг нэмэгдүүлэх
    1. Ажлын цар хүрээ

Судалгааны ажлыг 2 (хоёр) тусдаа орших эрэл хайгуулын талбайд, 50м х 400м торлолоор гүйцэтгэх ба нийт 3,142 физик.цэгт (нийт 155 тууш.км-тэй тэнцэнэ) хэмжилтийг хийнэ.

Сонгогдсон гэрээт үйлчилгээ үзүүлэгч нь хэмжилтийн параметрүүдийг дахин оновчлох, хээрийн хэмжилтээр өгөгдөл цуглуулах, өгөгдөл боловсруулалт ба тайлан бичих ажил үүргүүүдийг гүйцэтгэнэ.

  1. Ажлын үр дүнгээр ирүүлэх материалууд

Ажлын үр дүн болгон ирүүлэх материалууд нь дараах бүрэлдэхүүнтэй байх ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

  • Цахилгаан ба соронзон талбайн хэмжилт, GPS-ийн өгөгдлүүд болон бусад өгөгдлөөс (өмнө дурдсанчлан) бүрдэх хээрийн хэмжилтийн явцад цуглуулсан бүх анхдагч өгөгдөл
  • Боловсруулалт хийгдсэн эсэргүүцлийн орны өгөгдөл, эсэргүүцлийн орны 2-хэмжээст зүсэлтүүдийг хэмжилтийн шугам тус бүрээр гаргасан байх
  • Эсэргүүцлийн орны 2-хэмжээст зүсэлтүүдийг нэг дор харуулсан 3-хэмжээст загварчлал
  • Боловсруулалт хийгдсэн эсэргүүцлийн орны 2-хэмжээст зургууд (өөр өөр гүний түвшин бүхий хэвтээ проекцын зургууд)
  • Дээр дурдсанчлан үр дүнгийн тайлан
  1. Гэрээт гүйцэтгэгчид тавигдах шаардлагууд

Бид дараах шаардлагыг хангасан гэрээт гүйцэтгэгчийг хайж байна. Үүнд:

  • Зэс-порфирын ордын хайгуулын чиглэлээр CSAMT судалгаа болон өдөөгдмөл эх үүсвэртэй электрон-соронзон хайгуул (CSEM) зэрэг бусад ижил төстэй геофизикийн судалгаа гүйцэтгэж байсан туршлагатай эсвэл төслийн баг нь CSAMT судалгаагаар мэргэшсэн гадаад/дотоодын мэргэжилтэнтэй
  • Хээрийн хэмжилтийн ажлыг үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны стандартуудад нийцүүлэн гүйцэтгэх ур чадвартай мэргэжлийн, туршлагатай геофизикчдээс бүрдсэн багтай
  • Судалгааны ажлын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд CSAMT судалгааны өгөгдлийг геологи, геофизикийн бусад өгөгдөлтэй нэгтгэн дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • Өндөр чанартай, дэлгэрэнгүй тайлан, зураг, зүсэлт, бусад материалуудыг боловсруулж байсан түүхтэй
  • Геофизикийн энэ төрлийн судалгаанд зориулсан орчин үеийн тоног төхөөрөмж болон програм хангамжтай
  1. Нэмэлт шаардлагууд / техник үзүүлэлтүүд
  • Хээрийн хэмжилтийг CSAMT судалгаанд тохиромжтой, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангасан тоног төхөөрөмжүүд ашиглан гүйцэтгэх ёстой
  • Хэмжилтийн цэгийн торлол нь нь хэвтээ, босоо нягтаршлыг зохимжтой хэмжээнд хадгалсан, хучаас хурдсаар бүрхэгдсэн талбайн геологийн структур, эсэргүүцлийн орны ялгарлыг хамгийн багадаа 1000м хүртэлх гүнийг хамруулан зураглахад тохирсон байна

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийж ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан ажлын туршлагатай болохыг нотлох бичиг баримтууд
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
  • Техник, тоног төхөөрөмжийн (стандарт, хэмжилзүйн газраар баталгаажсан) мэдээлэл ба техник-үзүүлэлтүүд, гэрчилгээний хуулбарууд
  • Хээрийн хэмжилт ба өгөгдөл боловсруулалтын ажлын арга аргачлал, тоног төхөөрөмжийн техник-үзүүлэлтүүд, өдөр тутмын гүйцэтгэлийн зорилт, ажил гүйцэтгэх цаг хугацааны талаар тусгасан ажил гүйцэтгэх төлөвлөгөө
  • Мэргэжлийн боловсон хүчний мэдээлэл ( диплом ба сертификатын хуулбар)
  • Уг ажлыг гүйцэтгэх Ажлын стандарт журам (АСЖ), эсвэл Ажлын зааварчилгаа байгаа бол хуулбарыг ирүүлэх

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ монгол болон /эсхүл англи хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 05 -р сарын 02 -ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернэт мэдээллийн сан, өөр бусад веб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР