Хьюндай Каунти дунд оврын автобусууд, Ниссан Патрол Ү62, Ниссан Инфинити QХ56 суудлын автомашин худалдах дуудлага худалдаа

Оюу Толгой ХХК нь Хавсралт 1-д харуулсан тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана. Дуудлага худалдаагаар худалдах автомашины зураг, техникийн тодорхойлолт болон дуудлага худалдааны анхны (доод) үнийг уг танилцуулгад харуулсан болно.

Дуудлагаар худалдах бүтээгдэхүүний танилцуулга, зураг: Хавсралт 1-ээс үзнэ үү.

Дуудлагаар худалдах хөрөнгийг очиж үзэх хаяг:  Тухайн тээврийн хэрэгслүүдийг 2025 оны 1 дүгээр сарын 6,7,8-ны  Даваа, Мягмар, Лхагва гаригийн 10:00-18:00 цагийн хооронд доорх хаягаар очиж үзнэ үү.

Дэлгэрэнгүй хаяг: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн дээд сургуулийн 1-р байрны доор байрлах гараж.
Google maps: 47°55’15″N 106°55’45.43″E

Худалдан авагч нь гаражын талбайгаас тээврийн хэрэгслийг авч гарсны дараах хугацаанд гарсан саатал, эвдрэл гэмтэл болон бусад асуудлыг Оюу Толгой ХХК хариуцахгүй болно.

Холбоо барих утас:

Тээврийн хэрэгслүүдийг борлуулж буй хэлтсийн Ахлах ажилтан 9909-2385.

 

Дуудлага худалдаанд оролцох

Үнийн саналыг 2025 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг компьютер дээр бөглөн RFxBox@ot.mn электрон шуудангийн хаягаар “AUC2025010201Хьюндай Каунти дунд оврын автобусууд, Ниссан Патрол Ү62, Ниссан Инфинити QХ56 суудлын автомашинууд худалдах дуудлага худалдаа” гэсэн гарчигтайгаар илгээнэ үү.

 

Дуудлага худалдаа

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаа дууссанаар санал хүлээн авах ажиллагаа зогсоно.
  • Дуудлага худалдаа явагдах сүүлийн өдөр болох 2025 оны 01 сарын 15-ний өдрийн 17 цагаас хойш оролцогчдын саналыг нээж хамгийн өндөр худалдан авах үнэ санал болгосон оролцогчийг тогтооно.
  • Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудаст бичсэн үнийг НӨАТ-гүй үнийн санал гэж ойлгоно.

 

Дуудлага худалдааны ялагч, түүнтэй холбогдох

Хамгийн өндөр санал болгосон оролцогч нь дуудлага худалдааны ялагч болж, дуудлага худалдаагаар худалдан авсан хөрөнгийн үнийг ажлын Гурав хоногийн дотор Оюу Толгой ХХК-ийн дансанд шилжүүлнэ. Дуудлага худалдааны ялагч нь санал болгосон үнэ болон ноогдох НӨАТ-ыг энэ зард заасан хугацаанд багтаан дээр дурдсан дансанд шилжүүлснээр худалдан авсан хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах эрхтэй болно. Энэ зард заасан хугацаанд санал болгосон үнийг төлөөгүй тохиолдолд тус үнийн саналыг хүчингүйд тооцож дараагийн хамгийн өндөр үнийн санал өгсөн ялагчид худалдан авах эрх нь шилжинэ.

 

Анхаарах зүйлс

  • Худалдан авах санал хүлээн авах хугацаанаас хойш ирүүлсэн саналыг тооцохгүй буюу үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулахгүй болно.
  • Дуудлага худалдааны анхны үнэд НӨАТ ороогүй тул худалдан авагч төлбөрөө шилжүүлэхдээ НӨАТ-ыг тооцож өгсөн үнийн санал дээрээ нэмж шилжүүлнэ гэдгийг анхаарна уу.
  • Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн өмчлөгч нь үнийн санал хүлээн авах хугацааг сунгах, дуудлага худалдаа явуулахаас татгалзах, худалдан авах үнийн санал дуудлагаар худалдах хөрөнгийн өөрийн өртөгөөс доогуур бол үнийн саналыг хүлээн авахаас татгалзах эрхтэйг анхаарна уу.
  • Дуудлага худалдаанд оролцогч нь эдгээр анхаарах зүйлсийг бүрэн ойлгож, худалдан авах төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд оролцоно уу.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР