“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь боломжит эсхүл туршлагатай хуулийн компани, фирмүүдийг Хууль зүйн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт – ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт нь тус Компанийн Хууль эрх зүйн газарт шаардлагатай үед дэмжлэг үзүүлэх туршлагатай хуулийн үйлчилгээ үзүүлэгчийг олж тодорхойлох зорилготой. Энэхүү шатанд тусгайлсан ажлын даалгавар байхгүй бөгөөд үүрэг даалгаврыг ажлын шаардлагын дагуу тухай бүрт тодорхойлно.
Үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага:
Компанийн зүгээс дараах шаардлагыг хангасан хуулийн фирмүүдийг сонгон шалгаруулна:
- Монгол Улсад албан ёсоор бүртгэлтэй, тус улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн фирм байх,
- Компанийн эрх зүй, худалдааны гэрээ хэлцэл, шүүхийн маргаан (иргэн, захиргаа болон эрүүгийн хэрэг), хөдөлмөрийн эрх зүй, хууль дүрмийн хэрэгжилт болон бусад холбогдох чиглэлээр ажиллах туршлагаа нотлон харуулсан байх,
- Томоохон байгууллага, институтэд хууль зүйн зөвлөгөө өгч байсан туршлагатай байх,
- Оюу Толгой компанийн өрсөлдөгчид, улс төрийн нөлөө бүхий этгээд болон бусад ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох талуудтай ямар нэг холбоо хамааралгүй, бодит болон боломжит ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдүүлсэн байх.
Ажилтнуудын ур чадварын шаардлага:
- Монгол Улсад хуульчаар ажиллах тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн хуульч байх,
- Дээр дурдсан нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэж байсан туршлагатай байх,
- Ажлын даалгаврыг хугацаанд нь, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх хангалттай чадамж, нөөц бололцоотой байх,
- Мэргэжлийн ёс зүй, нууцлал, хууль зүйн шударга ёсыг өндөр түвшинд баримталдаг байх.
Дээрх шаардлагыг хангасан туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Компанийн танилцуулга (үйл ажиллагааны чиглэл, гол ажилтнуудын мэдээлэлтэй)
- Ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүйг гарын үсэг зурж баталгаажуулсан мэдүүлэг.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Сүүлийн 3 жилийн хугацаанд хамтран ажилласан харилцагчдын тодорхойлолт (боломжтой бол).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 06-р сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернэт мэдээллийн сан, өөр бусад веб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР