Химийн бэлдмэл хадгалах агуулахын түрээсийн үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий компаниудыг “Химийн бэлдмэл хадгалах агуулахын түрээсийн үйлчилгээ” үзүүлэхэд Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ (ОСИХ) ирүүлэхийг урьж байна

[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээний тухай:

  • Улсын Онцгой Байдлын Ерөнхий газрын зөвшөөрөлтэй, баталгаажсан агуулах түрээслэх – агуулах нь химийн бэлдмэлийг зөв температурын доор (удирдаж болохуйц) байлгах боломжтой, галын хамгаалалттай, химийн бодис асгарахад аюулгүй гадаргуутай шалтай байх
  • Химийн бэлдмэлүүдийг агуулах дотор болон гадна тээж зөөвөрлөх, ачих гэх мэт үйлчилгээ үзүүлэх

Ерөнхий шаардлагууд:

  • Энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу Толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
    • Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
    • Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
    • Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
    • “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх
  • Өмнөговь аймаг/сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно
  • Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг бидний http://ot.mn/suppliers/хаягаар орж танилцана уу

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт” маягтыг бүрэн бөглөж доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар);
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
    • Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт
    • Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн Мэдээллийн сангийн бүртгэлийн дугаар

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2, хэрэв байгаа бол)
  • Улсын Онцгой Байдлын Ерөнхий газрын зөвшөөрөл
  • Гал хамгааллын систем суурилагдсан гэх баталгаа

Сонирхсон ханган нийлүүлэгчид Оюу Толгойн Ханган Нийлүүлэгчдийн мэдээллийн санд http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” маягтанд бүртгэлийн дугаараа тавьсан байна.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг Англи болон/эсвэл Монгол хэл дээр цахим хэлбэрээр RFxBox@ot.mn хаяг руу “WS1218867059 – Химийн бэлдмэл хадгалах агуулахын түрээсийн үйлчилгээ” бүхий гарчигтайгаар 2018 оны 1-р сарын 22-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР