“Харандааны түүх” дижитал видео бүтээх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг хэд хэдэн төрлийн инженер техникийн ажилчдын ажил мэргэжлийн онцлог, давуу болон сонирхолтой талуудыг харуулсан богино хэмжээний харандааны түүх болон анимешн хослуулсан дижитал видео бүтээх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].

Ажлын цар хүрээ:

 

  • Харандааны түүх болон 2D болон 3D дижитал зохиомж болон бусад төрлийн зохиомжуудыг хослуулан шинэ залуу үеийн инженер техникийн салбарт суралцан ажиллах сонирхолтой хүүхэд залуусын анхаарлыг татсан, ойлгогдох байдлаар тухайн мэргэжлүүдийн талаар мэдлэг олгосон зохиол Оюу Толгойн инженер техникийн ажилчидтай хамтран гаргана.
  • Богино хэмжээний видео анимешн: уг анимешн нь дотроо харандааны түүх болон бусад төрлийн сэдэвчилсэн агуулгатай түүхүүдийг өгүүлэх ба бүтээлч сэтгэлгээн дээр үндэслэсэн байх.
  • Дуу оруулах: Зохиомж дээр тулгуурлан дуу оруулах.
  • Хянан шалгах: Видео бүтэх явцад хэд хэдэн удаагийн засварын ажил гарч болох ба, эдгээрийг хийж гүйцэтгэх.
  • Мэргэжлийн дижитал контент бүтээх болон уран сэтгэмжийн зөвөлгөөнүүдийг Оюу Толгойн инженер техникийн багт өгөн, зохиомжийг болон видео хөгжүүлэх санаануудыг чанарын өндөр түвшинд гаргах.
  • Өмнө нь хөгжүүлсэн зохиомж, видео контентийн санаануудыг авчран зохиомжийг үргэлжлүүлэх санаа, зохиол, видео байвал давуу талтай.
  • Оюу толгойн инженер техникийн ажилчдад зохиомж болон санаануудаа гаргахад нь мэргэжлийн болоод уран зохиомж, хүүхэлдэйн зохиол, 2D болон 3D дижитал зохиомж хийхэд анхаарах зүйлсээр мэргэжлийн тусламж дэмжлэг өгөх.
  • Зохиомжид Монгол үндэсний болоод говийн нутгийн олонд танил үлгэрийн, хүүхэлдэйн, аман яриа болон уран зохиолын дүр санаануудыг тусган оруулж тусгах мэргэжлийн ур чадвартай байх.

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

 

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай танилцуулга (дараахь мэдээллийг оруулсан байх):
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Мэргэжлийн үнэмлэх, зохиол бүтээх, видео анимешн бүтээх хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг харуулсан бичиг баримтууд,
  • Өмнө хийж байсан цааш нь үргэлжлүүлэх сонирхолтой бүтээл байвал, тэдгээрийн өмчлөх эрхийг нотлох баримтууд
  • Өмнө нь хийж бүтээж байсан хүүхэлдэйн кино, видео бүтээлүүд, харандааны түүх сэдэвчилсэн зохиол бичлэгүүд, 2D болон 3D анимешнүүд гэх зэрэг бүтээлүүдээс.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 05 дугаар сарын 30-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР