Оюу толгой ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит, туршлагатай компаниудыг “Халаалт, агааржуулалт, хөргөлтийн системийн ашиглалтын болон засварын үйлчилгээ үзүүлэх, холбогдох тоног төхөөрөмжүүдийн сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх тухай” Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм].
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
1. Халаалт агааржуулалт, хөргөлтийн системийн ашиглалт, засвар үйлчилгээ. Дараах тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй.
- Агаар халаах боловсруулах төхөөрөмж
- Агааржуулалтын сэнс, дампер, мотор
- Гликол халаалтын систем
- Ялтсан дулаан солилцуур
- Гликол эргэлтийн насос
- Халаалтын шугам хоолой систем
- Хөргөлтийн төхөөрөмжүүд
- Усан чиллер, усан хөргөлтийн төхөөрөмж
- Дулаан солилцуур
- Үйлдвэр, байгууламжын тоос тоосонцор, утаа шүүх төхөөрөмж
- Бүх төрлийн агаар сорох, оруулах төхөөрөмж
- Агааржуулалтын сэнс, хоолой
- Тусгай зориулалтын өрөөний агааржуулалт, хөргөх төхөөрөмж
- Хөргөлт агааржуулалтын нэгдсэн удирдлагын систем, барилгын нэгдсэн удирдлагын систем
- Лабораторын агааржуулалт болон хий зайлуулах систем, скрүббер.
2. Халаалт агаар сэлгэлтийн чиглэлээр туршлагажсан, ур чадвар бүхий ажиллах хүчин:
- Хөргөлтийн техникч
- Халаалт агааржуулалт хөргөлтийн техникч
- Цахилгаанчин/нарийн хэмжүүрийн техникч.
3. Ханган нийлүүлэгч нь уурхайн талбар дахь байгууламжуудын агааржуулалт, агаар сэлгэлт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварт ашиглах үндсэн үйлдвэрлэгчийн сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлнэ.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хүсэлтдээ хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар
- Ажиллах хүчний мэдээлэл
- Дистрибьютерийн гэрээ эсвэл захидал (хэрэв байгаа бол).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 5-р сарын 22-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР