“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай хувь хүн, байгууллагыг “УБ хотод тээврийн хэрэгслүүдийн зогсоолын түрээсийн үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхолоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын зорилго:
- УБ хотод жижиг тэрэг болон дунд оврын автобусуудын зогсоолын түрээсийн үйлчилгээ
Тавигдах шаардлага:
- Моннис оффист ойр байрлалтай бол давуу тал болно. Төв замууд руу шууд гарцтай, орц гарцны хэд хэдэн урсгалтай байвал давуу тал болно
- 600-700 м2 талбай бүхий
- Нэг удаадаа 18 тээврийн хэрэгсэл зэрэг зогсоолд байрлуулах боломжтой
- Дунд оврын автобусууд чөлөөтэй орж гарахуйц өндөр хаалга болон хангалттай зай талбайтай байх
- Гараж дотор наад захын тоног төхөөрөмжийн арчилгаа, үйлчилгээ хийх боломжтой байх /жишээ нь: машин угаах, халдваргүйжүүлэх г.м/
- Стандарт халаалтын систем, найдвартай цахилгааны хангамж, галын дохиоллын болон гал унтраах системийн бүрэн тоноглолтой байх
- Цахилгааны хүчин чадал болон усны хангамжтай байх
- Сайн гэрэлтүүлэг болон агааржуулалттай байх
- Бохирын системд холбогдсон байх
- Жолооч болон ажилчдын тохь тухыг хангасан буюу ундны ус, бие засах өрөөтэй, угаалгы машин холбох шугамтай байх шаардлагатай,
- Утаа зайлуулах системтэй байвал давуу тал болно.
- Жолооч нар нэвтрэх эрхийн системтэй байх
- Хяналтын камерын системтэй байх
- Ослын гарцтай байх
Ажил гүйцэтгэх байрлал:
Улаанбаатар хот, Моннис оффист ойрхон байх.
Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, менежментийн төлөвлөгөө, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* – Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ахлах ажилтан байрлал дээр нь очиж үзэж танилцах учраас хаяг байршлын мэдээлэл тодорхой ирүүлэх
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 5-р сарын 01-ний 18:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
- Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР