“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Түлш шатахуун, тос тосолгооны байгууламжуудын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Уурхайн талбарт буй Түлш шатахуун, тос тосолгооны байгууламжуудын тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээг үзүүлнэ.
- Үүнд дараах байгууламжууд орох ба эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Ил уурхайн үйл ажиллагааны 16 байгууламж
- Түлшний агуулах 2, тосолгооны цэг
- Түлшний агуулах 1
- Гүнийн уурхайн Босоо ам 1-н гадаргын түлш дамжуулах систем
- Гүнийн уурхайн Босоо ам 2-н гадаргын түлш дамжуулах систем
- Дизель цахилгаан станц 1, 2, 3-н түлшний систем
- Дулааны төв станцын түлшний систем
- Тэсрэх бодисын үйлдвэрийн түлшний систем
- Гүнийн уурхайн Босоо ам 1-н Онцгой байдлын дизель цахилгаан үүсгүүр
- Гүнийн уурхайн Босоо ам 2-н Онцгой байдлын дизель цахилгаан үүсгүүр
- Гүнийн уурхайн Босоо ам 3-н Онцгой байдлын дизель цахилгаан үүсгүүр
- Хүнд машин механизмын засвар үйлчилгээ, тосолгооны систем
- Хүнд машин механизмын машин угаалын газар
- Говь засварын газрын
- Хаягдал тосны талбай
- Тосолгооны систем болон
- Машин угаалга
- Хаягдлын удирдлагын төвийн хаягдал тосны талбай
- Засварын цехүүд болон агуулахад байршуулсан сэлбэг багажны автомат тавиур
- Түүхий ус хангамжийн системийн Онцгой байдлын дизель цахилгаан үүсгүүрийн станц.
-
- Гүний уурхайн үйл ажиллагааны 7 байгууламж
- Үйлчилгээ үзүүлэгч нь Монгол улсын холбогдох стандарт, норм, шаардлага, салбарын журмын дагуу түлш шатахуун түгээх болон тос тослох материалын үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг суурилуулах, угсрах, ажиллуулах, засвар үйлчилгээ хийх туршлагатай, холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2024 оны 09-р сарын 03-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР