Туул голын татмын ойжуулалт, нөхөн сэргээлт хийх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх тусгай зөвшөөрөлтэй үндэсний компаниудыг Туул голын татмын ойжуулалт, нөхөн сэргээлт хийх үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

 

Ерөнхий мэдээлэл:

“Оюу Толгой” ХХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нэг зуун сая мод” тарих амлалт өгсөн бөгөөд тус үндэсний хөдөлгөөний ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн “100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан билээ.

Тус төлөвлөгөөнд тусгагдсан гол үйл ажиллагааны нэг нь Монгол Улсын томоохон голуудын татмыг ойжуулах аргаар урсцыг хамгаалах, нэмэгдүүлэх явдал юм. “Оюу Толгой” ХХК нь Төв аймгийн Лүн болон Өндөр ширээт суманд Туул голын дагуу татмын ойжуулалт хийхээр төлөвлөж байна.

Иймд дээр дурдсан тусгай зөвшөөрөлтөй, мэргэжлийн, туршлагатай ханган нийлүүлэгчийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 Ажлын цар хүрээ:

  • Төв аймгийн Лүн болон Өндөрширээт суманд нийт 1280 га талбайг ойжуулах ажлыг дуусгаж, хүлээлгэн өгөх:
    • 1024 га талбайд нүх ухах, газар бэлтгэх аргачлалаар нүцгэн үндэстэй суулгац тарих;
    • 256 га талбайд жимсний мод тарих.
  • Ойжуулалтын талбайн хүрээ дагуу хашаа барих (амьтанд ээлтэй),
  • Трактороор нүх ухах, газар бэлтгэх,
  • Мод тарих хөрс зүсэгч багажаар суулгацыг гар аргаар тарих,
  • 3 жилийн турш усалгаа, арчилгаа, хамгаалалт хийх,
  • Ойжуулсан талбайг 3 жил арчилсаны дараагаар “Оюу Толгой” ХХК, Орон нутгийн ойн нэгж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүлээлгэн өгөх.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх тухай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү. Дахин ирүүлэх шаардлагагүй

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  •  Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2).

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Монгол хэл дээр шаардсан материалын дагуу бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2026 оны 06-р сарын 26-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР