“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Техник чадамжийн сургалт, үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Компанийн зүгээс Гүний уурхайн Үйл ажиллагааны багт ажиллаж буй удирдах ажилтнуудын (ахлагч, хэсгийн дарга, менежер) техникийн чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн иж бүрэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх түнш байгууллагыг хайж байна. Энэхүү сургалт нь уул уурхай болон инженерийн ажлын үндсэн чиглэлүүд, түүний дотор цахилгаан, механик системүүдийг хамрах бөгөөд суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмж, мөн босоо амны ажиллагаанд чиглэсэн байна. Хөтөлбөрийн агуулга нь тухайн ажил үүрэгт тавигдах техникийн шаардлага, мэдлэг чадварт суурилсан байна. Хөтөлбөрийн хүрээнд үндсэн болон сонгон суралцах хичээлүүд багтах бөгөөд уул уурхайн үндсэн ойлголтуудыг агуулсан суурь хичээлүүд багтана.
Энэхүү сургалт нь ажилтнуудыг салбарын стандартад нийцсэн шаардлагатай мэдлэг, ур чадвар, чадамжаар хангаж, тэдний ажлын гүйцэтгэлийг сайжруулах зорилготой. Монгол улсад чадамжийн гэрчилгээтэй холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул АНУ, Канад, Өмнөд Африк, Австрали зэрэг орнуудынхтай ижил төстэй тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байна.
Үйлчилгээ үзүүлэгч өөрөө тухайн сургалтыг явуулах эсэхийг дараагийн шатанд авч үзэх болно.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Үйл ажиллаганы ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн жагсаалт, компанийн дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
- Энэ ажил дээр томилогдон ажиллах гол ажилтнуудын танилцуулга
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд заавал шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлагыг илтгэх танилцуулга
- Олон улсын чанарын стандарт, мэргэжлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Ажлын цар хүрээнд шаардлагатай бусад бичиг баримтууд (хэрэв бий бол).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 09-р сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР