Оюу Толгойн уурхайд өндөр хүчдэлийн эрчим хүчний байгууламжийн ашиглалтын үйлчилгээ үзүүлэх тухай

Оюу толгой ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай Оюу Толгойн уурхайд өндөр хүчдэлийн эрчим хүчний байгууламжийн ашиглалтын үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу толгойн уурхайн эрчим хүчний сүлжээг хариуцан уурхайн цахилгаан эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Үүнд:

Ашиглалтын үйл ажиллагаа:

  • ОТ уурхайн Эрчим хүчний сүлжээний ашиглалтын үйл ажиллагааг хариуцан сэлгэн залгалтыг нарийн зохицуулалтаагаар аюулгүй гүйцэтгэж олон улс болон дотоодын тэргүүн туршлагууд нэвтрүүлэх,
  • OT уурхайн Эрчим хүчний сүлжээнд үзлэг шалгалт, хяналт шинжилгээ тогтмол хийж, засвар үйлчилгээний ажлуудад хяналт тавих,
  • Монгол, Хятадын эрчим хүчний системүүдийн харилцаанд гэрээний шаардлагуудын дагуу диспетчерийн зохицуулалт хийж ашиглалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
  • Эрчим хүчний аливаа тасралт, хэвийн бус ажиллагааны үед авах хариу арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд шуурхай хэрэгжүүлэн сэргээх арга хэмжээг шуурхайн зохицуулна.

Мэдээ тайлан, судалгааны үйлчилгээ:

  • Эрчим хүчний хангамжийн ажлын гүйцэтгэл, урьдчилсан төлөвлөгөө, тооцооны талаар тайлан гаргах,
  • Эрчим хүчний тасралт, гэмтлийн болон сайжруулалтын ажлын тайлан гаргах,
  • Гадаад, дотоод аудитын үйл ажилллагааг шаардлагатай тайлан мэдээллээр хангах.

 

Дараах шаардлагыг хангасан ОСИХ гаргагчийг өрсөлдөөнт тендерийн дараагийн шатанд урьж оролцуулна. Үүнд:

  • Тухайн салбартаа 5 буюу түүнээс дээш жилийн хугацаанд ажилласан байх (220кВ хүчдэлийн түвшинд),
  • Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдтэй байх,
  • Хангалттай тооны чадварлаг ажиллах хүчинтэй байх (нэг ээлжинд буюу ростерт, түүний дотор өдөр, шөнийн ээлжээр ажиллах 35 ажилтан, хоёр ээлжинд ажиллах нийт 70 ажилтантай байх) шаардлагатай.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

 Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  •  Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга,
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2),
  • Тусгай зөвшөөрлүүд (хуулбар).

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 2-р сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР