“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) туршлага бүхий компаниудыг Ханбогд сумын иргэдэд зориулсан Нийгмийн сайн сайхны төлөөх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааны үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ажлын цар хүрээ:
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зорилтод аян- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөлөөлөл, сурталчилгааны ажлууд.
- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт (охид, хөвгүүд хүйсийн онцлогт тохирсон).
- Сургуулийн орчин дахь нөлөөллийн сургалт, зөвөлгөө- Аюулгүй сургууль, сургуулийн орчин дахь дээрэлхэлт чиглэлээр сургалт нөлөөллийн ажлууд хийж хүүхэд, эцэг эх, багш нарын холбоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
- Академик боловсрол дэмжлэг – Бага дунд, бүрэн дунд боловсролын түвшинд зориулж хичээлийн хоцрогдол арилгах нэмэлт сургалт явуулж давтлага өгөх.
Эдгээр үйл ажиллагаа нь Ханбогд сумаар хязгаарлагдахгүй бөгөөд бусад бүс нутгийг ч хамарч хэрэгжих боломжтой.
Ерөнхий шаардлагууд:
- Энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт нь зөвхөн Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидэд хамааралтай болно. Оюу толгойн Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх бодлогын дагуу Өмнөговийн ханган нийлүүлэгч гэж доорх шаардлагыг хангасан үндэсний ханган нийлүүлэгчийг хэлнэ. Үүнд:
- Өмнөговь аймагт бүртгэлтэй байх,
- Өмнөговь аймагт бараа үйлдвэрлэдэг, нийлүүлдэг, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байх,
- Нийт үндсэн ажилтны 75-аас дээш хувь нь Өмнөговь аймагт амьдарч, ажилладаг Монгол Улсын иргэн байх,
- “Оюу толгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж буй тухайн байгууллагын төв эсхүл салбар нь Өмнөговь аймагт бүртгэлтэй байх.
- Өмнөговь аймаг, холбогдох сумын засаг захиргааны тодорхойлолт дээр үндэслэн энэхүү Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарлагдснаас хойш Өмнөговь аймагт бүртгүүлсэн аливаа ханган нийлүүлэгчийг хүчингүйд тооцно.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт болон бусад холбогдох нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг http://ot.mn/suppliers/ хаягаар орж танилцана уу.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар);
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
- Тухайн аймаг, сумын засаг захиргаанаас авсан тухайн захиргаанд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдагыг баталгаажуулсан “Аж ахуйн нэгж”-ийн тодорхойлолт.
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Сургалттай холбоотой тусгай зөвшөөрөл эсвэл багшлах гэрчилгээ (хуулбар).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр шаардсан материалын дагуу бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 06-р сарын 16-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР