“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) нь Баяжмалын үйлдвэрийн баяжмал шүүх тоног төхөөрөмжийн даавуун филтер Монголд үйлдвэрлэж буй компаниудыг холбогдох мэдээллээ ирүүлэхийг урьж байна.
[“Мэдээлэл авах хүсэлт (МАХ)” нь худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэж, нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Шаардлагатай мэдээлэл:
Доорх үзүүлэлт бүхий Зэсийн баяжмал шүүх тоног төхөөрөмжийн даавуун шүүлтүүр үйлдвэрлэж, нийлүүлж буй компаниуд мэдээллээ ирүүлнэ. Үүнд:
- Бүтээгдэхүүн: Зэсийн баяжмал шүүж усгүйжүүлэх Larox тоног төхөөрөмж (PF 144 M1 60)- ийн даавуун шүүлтүүр (OUTOTEC AINO T31-тэй дүйцэх үзүүлэлтэй байх).
- Үзүүлэлт:
Хэмжигдэхүүнүүд | Үзүүлэлтүүд |
Урт; м | 136 |
Өргөн; мм | 1700 |
Зузаан; мм | 1.8-2.0 |
Материал | Polypropylene |
Агаар нэвтрэлт; m3/m2/min | 3-5 |
Суналтын тэсвэр: kNm | ≥450 |
Масс г/м2 | 1000-1200 |
Насжилт минимум; өдөр | ≥45 |
Залгаас оёдлын чанар | Маш сайн чанарын, хүчитгэсэн байх |
Залгаасын харагдах байдал | Сайн чанартай, жигд байх |
Ирмэг, зах | Чанартай, хүчитгэсэн, сэмэрч урагдахаас хамгаалагдсан байх |
Ерөнхий шаардлагууд:
Энэхүү Мэдээлэл хүлээн авах хүсэлт нь зөвхөн доорх ерөнхий шаардлагыг хангасан Монголд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хамааралтай болно. Үүнд:
- Монголд бүртгэлтэй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байх.
- Шаардлага хангахуйц үзүүлэлт бүхий Баяжмал шүүх машины даавуун филтер үйлдвэрлэдэг байх.
- Бүтээгдэхүүнээ уул уурхайн ижил төрлийн компаниудад нийлүүлдэг байх.
Сонирхсон ханган нийлүүлэгчид холбогдох мэдээллээ доор дурдсан бичиг баримтын хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар);
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхолын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан (хуулбар)
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
- Ерөнхий танилцуулга
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга, харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт
- Үйлдвэрийн зураг, хүчин чадлыг харуулсан мэдээлэл
- Үйлдвэрлэсэн даавуун филтерийн зураг, үзүүлэлтийг харуулсан танилцуулга
- Түүхий эдийн чанарын үзүүлэлтийн гэрчилгээ
- Чанарын хяналтын талаарх мэдээлэл, бүтээгдэхүүний сертификат.
Сонирхсон үйлдвэрлэгчид дээрх мэдээллийг Англи эсвэл Монгол хэл дээр бэлтгэн RFxBox@ot.mn цахим шуудангийн хаягаар 2025 оны 09-р сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн МАХ-д мэдээлэл авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан мэдээллийг хүлээж авахгүй.
- МАХ-д мэдээлэл бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- МАХ-ийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР