“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит, туршлагатай компаниудыг Зочид хүлээн авах төвийн архитектур төлөвлөлт, инженерийн зураг төслийн үйлчилгээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна.
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]
Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
Ажлын цар хүрээ:
Энэхүү үйлчилгээ нь “Oюу Толгойн уурхайн Зочид хүлээн авах төв” төслийн хүрээнд уурхайн талбарын Хойд хаалганы байгууламжийг барьж ашиглалтад оруулахад зориулсан архитектур төлөвлөлт, инженерийн зураг төсөл боловсруулахад оршино. Гүйцэтгэгч нь доор Зочид хүлээн авах төвийн барилгын гадна талын загвар дизайн, өрөөний дотор зохион байгуулалт, өрөө хуваарилалтын төлөвлөгөөг өрөөний багтаамжийн боловсруулж өгнө. Түүнчлэн өрөө бүрийн интерьер дизайныг урьдчилсан байдлаар боловсруулж зураг төслийн ерөнхий үзэл баримтлалын дэлгэрэнгүй тайлбарыг хамт компанид танилцуулах боломжтой. Энэхүү үйлчилгээний хамрах хүрээ нь дараах хоёр үндсэн үе шаттай байна.
- Архитектурын зураг төсөл (эх загвар/эскиз зураг) боловсруулах хэсэг: Энэ хэсэг нь зочид хүлээн авах төвийн одоогийн нөхцөл байдлыг үнэлж архитектур төлөвлөлт хийхэд чиглэнэ. Архитектур төлөвлөлтөд дараах ажлуудыг багтаана:
- Архитектур төлөвлөлтийн боломжит хувилбаруудыг боловсруулах,
- Сонгогдсон хувилбарын дагуу схемийн зураг боловсруулах,
- Материалын жагсаалт (MTO) болон урьдчилсан зардлын тооцоог гаргах,
- Одоогийн байгууламжийг шинэ загвараар төлөвлөх боломжийг үнэлэх, үүнд одоогийн ган бүтэц дээр суурилсан хоёр давхар барилга барих боломжийг үнэлэх зэрэг ажлууд орно.
- Инженерийн зураг төсөл (иж бүрэн ажлын зураг) боловсруулах хэсэг: Ажлын нарийвчилсан зураг төсөл, инженерийн зураг төсөл боловсруулах, нарийвчилсан MTO болон ажлын нэгж тус бүрийн зардлын нарийвчилсан тооцоог гаргахад зориулагдана. Энэ шатанд орон нутгийн засаг захиргаа, ОБЕГ болон мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай зөвшөөрлүүдийг авахтай холбоотой ажлууд багтана.
- Үйлчилгээний хүрээнд дараах ерөнхий ангиллыг бүтээгдэхүүн багтах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:
- Архитектур төлөвлөлт, дэд бүтэц, бүтээц, инженерийн зураг төсөл
- Гадна тохижилтын зураг төсөл
- Механик системийн инженерийн зураг төсөл
- Халаалт, агааржуулалт, хөргөлтийн (HVAC) системийн инженерийн зураг төсөл
- Галын дохиолол, хамгаалалт, гал унтраах системийн инженерийн зураг төсөл
- Хоолой, сантехник, ус зайлуулах системийн инженерийн зураг төсөл
- Ус хангамж, бохир усны системийн инженерийн зураг төсөл
- Цахилгааны системийн инженерийн зураг төсөл
- Харилцаа холбооны системийн инженерийн зураг төсөл.
- Барилга угсралтын явцад зохиогчийн хяналт тавих үйлчилгээ.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хүсэлтдээ хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Тусгай зөвшөөрлийн хуулбар
- Ажиллах хүчний мэдээлэл.
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 1-р сарын 21-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР