Зохицуулалтын тайлагналын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Зохицуулалтын тайлагналын зөвлөх үйлчигээ үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Төслийн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, газар ашиглалт, ус ашиглалт, хаалтын төлөвлөгөө гэх мэт тайлан, төлөвлөгөөтэй холбоотой холбогдох хууль дүрэм журмын зохицуулалтыг судалж, тайлбарлах.
  • Өсөлтийн төслүүдийн эрх зүйн хэрэгжилтийг тодорхойлсон нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах.
  • Төслийн урт хугацааны төлөвлөгөөтэй уялдуулан холбогдох бичиг баримт, тусгай зөвшөөрлүүдийг хамарсан чухал үе шатуудын дарааллыг тодорхойлох.
  • Холбогдох яам, орон нутгийн захиргаа зэрэг гол оролцогч талуудыг тодорхойлон, тэдгээрийн үүрэг, нөлөөллийг шинжлэх.
  • Төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бичиг баримтыг эрх зүйн шаардлагад нийцүүлэх.
  • Одоогийн тусгай зөвшөөрөл ба төслийн бичиг баримтын нийцэлд үнэлгээ хийж, эрх зүйн шаардлагуудтай хэр нийцэж байгааг тогтоох.
  • Шинэчилсэн стандартуудтай харьцуулан зөрчил, алдааг тодорхойлж, засах зөвлөмж болон дэмжих баримт бичгийг боловсруулах.
  • Дотоодын ижил төстэй төслүүдийг Оюу Толгой (ОТ)-н төслүүдтэй харьцуулсан судалгаа хийн дүгнэлт гаргах.
  • ОТ-н багуудтай техникийн хяналтын уулзалтад оролцож, дотоод төлөвлөгөө ба эрх зүйн шаардлагуудын уялдааг хангах.
  • Төрийн захиргааны байгууллагуудтай харилцах ажилд дэмжлэг үзүүлэх, танилцуулах материал, албан хариу бэлтгэх.
  • Тусгай зөвшөөрөл, тайлан, төлөвлөгөөний нийцэлд зөвлөгөө өгч, төслийн төлөвлөгөө, боловсруулах.
  • Зөвшөөрөл олгосны дараах тайлагналын систем (усны хэрэглээ, хүлэмжийн хийн ялгаруулалтын хяналт, нийцлийн аудит, хаалтын үр дүн гэх мэт) боловсруулах, хэрэгжүүлэх.
  • Дотоод багуудад зориулсан нийцлийн процесс, тайлагналын сургалт, зөвлөмжүүдийн бэлтгэн хүргүүлэх.
  • Ил тод байдлын хэрэгжилтийн хяналт, баримт бичгийн удирдлагын системийг санал болгох.
  • Өсөлтийн төслүүдийг (Нуруулдан уусгалт, Хойд Хюго давхар 2, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл гэх мэт) одоогийн тогтолцоонд нэгтгэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлтийн стратеги боловсруулах.
  • Өсөлтийн төслүүдийн хуваарь түүнд шаардлагатай тусгай зөвшөөрлийн уялдааг (барилгын ажил эхлэх, БОННҮ, тусгал зөвшөөрөл олголт гэх мэт) судлан, эрсдэлийг тодорхойлон төлөвлөгөө боловсруулах.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага

  • Мэргэжлийн ур чадвар: Монгол улсын зөвлөх инженер ба уул уурхайн эрхзүйн шаардлага, тусгай зөвшөөрөл, төслийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Мэргэшил ба туршлагын тодорхойлолт: Уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагад тайлагналт, уурхайн хаалттай холбоотой чиглэлээр ажилласан туршлагыг нотлох баримт бичиг.
  • Эрх зүйн хэрэгжилтийн мэдлэг: Монгол Улсын хууль, журам, стандартын талаар өндөр мэдлэгтэй байх.
  • Баримт бичиг боловсруулах чадвар: Техникийн тайланг холбогдох дүрэм, журмын дагуу боловсруулах чадвартай байх.
  • Төслийн менежмент: Тайланг хугацаанд нь гаргах, баримт бичиг хянах, оролцогч талуудтай уялдуулах ажлыг үр дүнтэй гүйцэтгэх чадвартай байх.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон зөвлөх компани, хувь хүмүүс тендерт оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудын хамт ирүүлнэ үү:

 Шаардлагатай бичиг баримтууд:

  •  Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)* Хувь хүн бол хамаарахгүй.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)* Хувь хүн бол хамаарахгүй.
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)* Хувь хүн бол хамаарахгүй.
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)* Хувь хүн бол хамаарахгүй.
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*: Хувь хүн бол хамаарахгүй.
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

 Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  •  Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Төслийн удирдлагын ажлын туршлага
  • Эрх зүйн зохицуулалт, хууль дүрмийн хэрэгжилтийн ажлын туршлага.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Хэрэглэгчийн гарын авлагыг энд дарж үзнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 07-р сарын 23-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР