“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Зорчигч тээврийн үйлчилгээ ” ханган нийлүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-д сонирхлоо ирүүлэхийг урьж байна
[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]
Ажлын цар хүрээ:
Үйлчилгээ үзүүлэгч нь Оюу Толгойн уурхай болон Улаанбаатар дахь оффист ажиллаж буй бүх ажилтнууд болон зочдод зориулсан иж бүрэн газрын тээврийн үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Үүнд дараах зүйлс багтана, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй:
- Үйлчилгээ үзүүлэгчийн бүрэн эзэмшилд байдаг, техникийн бүрэн хяналт, засвар үйлчилгээ хийгдсэн тээврийн хэрэгслээр аюулгүй, найдвартай, цаг хугацаанд нь хүргэх үйлчилгээ үзүүлэх
- Мэргэшсэн жолооч нарыг томилох, хөдөлмөрийн зохистой хяналтыг хэрэгжүүлэх
- Тогтмол үзлэгт хамрагддаг, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах тээврийн хэрэгсэл ашиглах, дараах Монгол улсын техникийн стандарт дүрэм журмуудыг мөрддөг байх:
- MNS 5012:2011 Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага Монгол улсын стандарт
- НИТХ-ын 2022 оны 24-р тогтоол Зорчигч тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага
- MNS 5831:2007 Улс хоорондын авто тээврийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн стандарт
- Компанийн хавсаргасан баримт бичигт заасан C3 стандарт болон Хүн олноор тээвэрлэх журмыг (насжилтын болон техникийн шаардлагууд) бүрэн дагаж мөрдөх.
Үйлчилгээ үзүүлэгч нь бүх тээврийн үйл ажиллагаа нь аюулгүй байдал, цаг хугацааны нарийн баримтлал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээд түвшинд хангах зорилготой байхаар зохион байгуулагдсан байх ёстой.
Үйл ажиллагааны шаардлага
Үйл ажиллагаа тасралтгүй, саадгүй явагдахын тулд Үйлчилгээ үзүүлэгч дараах үүргийг хүлээнэ:
- Компанийн тээврийн хэлтэстэй үр дүнтэй харилцаа холбоо тогтоох
- Өдөр тутмын тээврийн хуваарь, чиглэлүүдийг дагаж мөрдөх
- 24 цагийн турш тээврийн үйлчилгээг зохион байгуулж, тодорхойлсон байршлуудаас зорчигчдыг цаг тухайд нь авах, жолоочийн ээлжийн зохион байгуулалттайгаар ажиллуулах
Тээврийн хэрэгслийн шаардлага – Энэхүү баримт бичигт заасан тээврийн хэрэгслийн шаардлагууд нь урьдчилсан шинжтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд цаашид өөрчлөгдөж болзошгүй.
Үйлчилгээ үзүүлэгч нь дараах төрлийн тээврийн хэрэгслүүдийг нийлүүлнэ:
- 45 хүний суудалтай автобус
- 9–12 хүний суудалтай микроавтобус
- Хөнгөн тээврийн хэрэгсэл
Бүх тээврийн хэрэгсэл нь:
- Монгол Улсын болон Оюу Толгойн найдвартай байдал, засвар үйлчилгээ, үзлэгийн стандартыг хангах
- Гэмтэл, осол болон хариуцлагын эрсдэлийг хамарсан иж бүрэн даатгалтай байх
- Засвар үйлчилгээний төлөвлөгөө, менежментийн систем, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан байх
Жолооч ба үйлчилгээний стандарт
Жолооч нар нь Монгол Улсад хүчинтэй мэргэжлийн жолооны үнэмлэхтэй байх, хангалттай туршлагатай байх бөгөөд компанийн жолоочийн шаардлагыг бүрэн дагаж мөрдөх.
Багийн шаардлага
Үйлчилгээ үзүүлэгч нь ээлж бүрд дараах бүрэлдэхүүнтэй мэргэшсэн багийг бүрдүүлнэ:
- Туршлагатай удирдлагын баг
- Эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хамгааллын (HSEP) сургалттай, гэрчилгээтэй баг
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:
Шаардлагатай бичиг баримтууд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
- Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
- Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
- Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
- Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
- Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
- Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*
* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.
Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:
- Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
- Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2)
- Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/тусгай зөвшөөрлийн хуулбар
- Хүний нөөцийн бодлого журмын хуулбар
- Тээврийн хэрэгслийн мэдээлэл ( тээврийн хэрэгслийн хүчин чадал, төрөл, тоо ширхэг, марк г.м).
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2025 оны 9-р сарын 02-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
Анхаарах зүйлс:
- Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
- Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
- Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
- Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК
ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР