Даралтат савны техникийн магадлагааны үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Даралтат савны техникийн магадлагааны үйлчилгээ” үзүүлэх тухай Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

Үйлчилгээ үзүүлэгч нь уул уурхайн үйл ажиллагаанд ашиглагддаг даралтат савуудад хөндлөнгийн байгууллагын техникийн магадлагаа хийх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд даралтат савнуудад үл эвдэхийн тест, дотоод болон гадаад үзлэг, битүүмж шалгах хийн тест, PSV хамгаалах хавхлагын шалгалт тохируулга хийх үйлчилгээ тус тус багтана. Оюу Толгой уурхайн талбарт нийт 99 ширхэг даралтат сав ашиглагдаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд дараах тооны даралтат савууд багтана:

Он Баяжуулах үйлдвэр Гүний уурхай Түүхий ус хангамжийн систем Ус цэвэршүүлэх савлах үйлдвэр Ил уурхай Хүнд машин мехинизмийн засварын цех Төв дулааны станц
2025

11

1
2026

3

2

2027

2

12

3

4

2028

12

7 12

8

2029 20 2

Техникийн магадлагааны хүрээнд гүйцэтгэх ажлууд:

  • Үл эвдэх тест
  • Даралтат савны дотоод үзлэг
  • Даралтат савны гадаад үзлэг
  • Битүүмж шалгах хийн тест
  • Даралтат савны хамгаалах хавхлагын шалгалт тохируулга
  • Даралтат савны үзлэг хийсэн цаасан болон файл тайлан гаргах
  • Даралтат савны магадлагааны үеэр үл нийцэл илэрсэн тохиолдолд заавар зөвлөмж өгөх.

Үйлчилгээнд тавигдах шаардлага:

  • Бүх даралтат савны техникийн магадлагааг Даралтаас хамгаалах хавхлагын битүүмжийн шалгалтын API 527 стандартын дагуу хийнэ.
  • Гүйцэтгэгч нь мэргэжлийн, туршлагатай багтай, шаардлагатай сэлбэг хэрэгсэлтэй байх.
  • Гүйцэтгэгч нь Эрчим хүчний яамнаас олгогдсон 3.6 болон 3.4.2 тоот тусгай зөвшөөрөлтэй байх.
  • Гүйцэтгэгч нь Түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар тушаалын хавсралт Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг дагаж мөрдөж ажиллах.
  • Гүйцэтгэгч нь даралтат сав төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах сургалтад хамрагдсан, эрх бүхий ажилтан байна. Даралтат савны Монгол Улсын зөвлөх инженертэй байх. Үл эвдэх сорилын 2-р түвшний эрх бүхий мэргэжлийн гэрчилгээтэй нэг инженер, даралтат савны хамгаалах хавхлагын шалгалт тохируулга хийх чадвар туршлагатай нэг инженер тус тус ажиллах. Бусад шаардлагатай ажилтнууд даралтат савны үзлэг хийх эрх бүхий ажилтнууд байна.
  • Ажил гүйцэтгэх үед аюулгүй байдал ба байгаль орчны шаардлагыг чанд мөрдөж ажиллах.

Ашиглах багаж хэрэгслүүд:

  • Зөөврийн PSV тохируулгын стэнд багаж
  • Үл эвдрэх тест хийх зориулалтын баталгаатай багаж төхөрөмж
  • 25 бар хүртэл даралт гаргах боломжтой зөөврийн компрессор
  • Хийн битүүмж шалгах сав болон компрессор холбох даралтын уян хоолой болон холбох хэрэгслүүд
  • Механикийн гар багажнууд
  • PSV туршилт тохируулгын дараах пайзлах машин (Verification sticker)
  • Дотоод үзлэг хийх уян камер (boroscope camera).

Тайлан, бичиг баримт:

Техникийн магадлагаа хийгдсэний дараа дараах бичиг баримтыг бэлтгэж ирүүлнэ:

  • Үйлчилгээ үзүүлсэн тухай дэлгэрэнгүй тайлан (зургийн хамт, хэмжилттэй, цаасаар болон файлаар)
  • Даралтат савны пасспорт дээр засвар үйлчилгээний товч мэдээллийг оруулсан байх.

Бүх үзлэг үйлчилгээ нь Монгол Улсын стандарт болон OT/RT засвар үйлчилгээний стандарт, журамд нийцсэн байна.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

  Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичгүүд, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авлига, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичигт тэмдэглэгээ хийж ирүүлнэ үү.

 Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2).

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oasis.ot.mn/ хаягаар орж OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн Оюу мэдээллийн сан эсвэл OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР