Гүний уурхайн тээврийн хэрэгслүүд ажиллуулах, зам засварын үйлчилгээ үзүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид ‘Компани’ гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг Гүний уурхайн тээврийн хэрэгслүүд ажиллуулах, зам засварын үйлчилгээ үзүүлэх тухай  Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт (ОСИХ) сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

[“Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт-ОСИХ” нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Ажлын цар хүрээ:

Ханган нийлүүлэгч нь дараах ажлыг гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:

  • Оюу Толгойн гүний уурхайн хүдэр тээвэрлэлтийн машин механизмуудыг ажиллуулж, засвар үйлчилгээ хийх.
  • Хүдэр тээвэрлэлтийн дараах машин механизмыг мэргэшсэн, туршлагатай операторуудаар хангах:
    • Чиргүүлт ачигч – Mercedes Benz Arocs 5 4163 SLT
    • Ачигч – Epiroc ST14
    • Грейдер – GR14 CAT UG20m
    • Жижиг ачигч – MM89 CAT 262d
    • Экскаватор – JCB 110W
    • Олон үйлдэлт ачигч – JCB IT437
  • Оюу Толгойн Стандарт ажлын горим (SWP) болон ХАБЭА-ийн бодлого, стандартад нийцүүлэн тээвэрлэлтийн болон зам засварын үйл ажиллагаа явуулах.
  • Уртасгасан цагийн ээлжийн ажлын ядаргааг зохистой удирдаж олон ур чадвартай операторуудаар хангах замаар тоног төхөөрөмжийг 24/7 горимоор ажиллуулах нөхцөл бүрдүүлэх.
  • Тээврийн хэрэгслүүдийн замыг тогтмол засаж арчлах замаар гүний уурхайн материалын тээвэрлэлтийн аюулгүй, үр ашигтай байдлыг хангах.
  • Бүх үйлчилгээг Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагааны талбайд гүйцэтгэнэ.

 

Дээрх ажлыг гүйцэтгэх туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

 Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлогын баримт бичиг, журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийн ирүүлнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Харилцагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2),
  • Тусгай зөвшөөрлүүдийн хуулбар.

 

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oasis.ot.mn/ хаягаар орж OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн Оюу мэдээллийн сан эсвэл OASIS ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл тогтоосон хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Интернет мэдээллийн сан, өөр бусад вэб хуудас, холбоост хадгалсан Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийг хүлээж авахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг Компани хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтийн хүрээнд асуулт, хариулт явагдахгүй.

 

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР